МУГЖ Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төржээ. Тэрбээр багадаа одоогийнх шигээ “галзуу” бус ихэд даруухан хүүхэд байсан гэдэг.
Тэрбээр нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ.
Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэж хэлж болно. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм. Ингээд түүний түүх өгүүлсэн зурагнуудаас түүвэрлэн хүргэж байна.
www.URLAG.mn