Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй
Нийгэм

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

Урлаг Урлаг23/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тайланд Улсад болж буй “Miss Grand International 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 24 настай, Хятад Улсын Амбер Юхань (Amber Yuhan) гэх эмэгтэй оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл энэ талаар модель Х.Бадамгэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Монгол улсын яам, холбогдох газрууд анхаарч албан анхааруулга илгээж байж бодитоор ажил болно. Тэгж гэмээнэ Монгол Улс энэ мэт цаашид үл хүндлэгдэх үйлдэлд орохгүй болох боломж бүрдэнэ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам анхааралдаа авч, эх орныхоо нэр төрийн аюулгүй байдалд анхаарна уу.

Үүний зэрэгцээ Монгол Улсын төр, холбогдох яамд олон улсын гоо бүсгүйн томоохон тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож буй монгол бүсгүйчүүд, мэргэжлийн багуудын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хангалттай хэмжээнд анхаарч, дэмжиж, эрх ашгийг нь хамгаалж ирээгүйг хэлэх ёстой. Монгол Улсын нэр, төрийн далбаа, үндэсний соёл, тусгаар улсын төлөөллийн эрхийг олон улсын тэмцээнд хэрхэн ашиглах талаар төрийн нэгдсэн бодлого, бүртгэл, хяналт, хариуцлагын тодорхой тогтолцоо дутагдалтай байна.

Энэхүү хамгаалалт, хяналтын сул байдлыг зарим гадаадын зохион байгуулагч болон лиценз эзэмшигчид далимдуулан Монгол Улсын нэрийг дур мэдэн ашиглах, олон нийтэд мэдээлэл өгөхгүйгээр төлөөлөгч томилох, Монголын мэргэжлийн салбарын байр суурийг үл хүндэтгэх нөхцөл үүсэж болзошгүй.

Монголын нэрийг олон улсын тайзан дээр гаргаж байгаа Монгол оролцогчид хувийн зардал, багийн хөдөлмөр, байгууллагын дэмжлэгээр эх орноо төлөөлдөг атлаа төрөөс бодитой дэмжлэг, хамгаалалт бараг авдаггүй. Харин нөгөө талд Монгол Улсын нэр, төрийн далбааг хэн, ямар үндэслэлээр ашиглаж байгаад тавих хяналт хангалтгүй хэвээр байна” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

“Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорлоо

22/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Хувцас загвар Урлаг

Синди Кроуфордын хүү, загвар өмсөгч Пресли Гербер 27 насандаа нас барлаа

21/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр

23/09/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” жүжгийн эмэгтэй дүрүүд

23/09/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурьт дуулж байна

23/09/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.