Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр
Театр

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр

Урлаг Урлаг23/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Монголын театрын урлагийн залуу үеийн төлөөлөл, “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр.

З.Булган ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академид хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр суралцаж, эх орондоо ирснийхээ дараа хамтран суралцсан нэг ангийн нөхөдтэйгөө өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн “Про” театр.

Монголын нэрт жүжигчин Ж.Дорлигжавын зээ хүү З.Булганд өвөөгийнх нь уран бүтээл, мэргэжлийн замнал жүжигчин мэргэжлийг сонгоход нь нөлөөлжээ.

З.Булганыг театрын урлагт шимтэгсэд “Про” театрын бүтээл, Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгийн Хомо, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн Щелкунчик, Александр Дюмагийн алдарт зохиолоос сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Портос, Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн Зилов зэрэг дүрээр “дотно танилцсан” гэхэд хилсдэхгүй.

Харин тун удахгүй тэрбээр дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэй уулзана. Тодруулбал, тэрбээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн түүхийг өгүүлэх уран сайхны кинонд тус хамтлагийн гишүүн, хөгжимчин, хөгжмийн зохиолч З.Зундарийн дүрийг бүтээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” жүжгийн эмэгтэй дүрүүд

23/09/2026
Театр Урлаг

Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв

22/09/2026
Театр Урлаг

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

22/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин З.Булганы төрсөн өдөр

23/09/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” жүжгийн эмэгтэй дүрүүд

23/09/2026

Ардын жүжигчин Э.Амартүвшин АНУ-ын Сан-Франциско хотын дуурийн театрын тайзнаа “Симон Бокканегра” дуурьт дуулж байна

23/09/2026

Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ

23/09/2026

“Элит” студийн бүжигчид улсын уралдаанаас гурван медаль хүртжээ

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.