Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Линдсей Лохан телевизээр Кристен Стюартыг доромжилжээ
Нийгэм

Линдсей Лохан телевизээр Кристен Стюартыг доромжилжээ

Урлаг Урлаг06/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lindsay-lohan-chelsea-lately-rehab-kristen-stewart-e8351310642013-08-06-16-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудад ээлжит томоохон дуулиан дэгдээд байна. "Бүрэнхий" киноны Белла Своны дүрээр од болсон жүжигчин бүсгүй Кристен Стюарт өөрийг нь сүүдэр шиг дагах гэрэл зурагчид руу бухимдан хашгирсныг Линдсей Лохан зурагтаар егөөдөж, доромжилсон өнгө аясаар ярьсан байна.

"Стюарт өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингэж нэг гаргасанд би баяртай байна" гэж түүнийг нэвтрүүлэгт оролцох үеэрээ егөөдөн өгүүлэхэд танхимд цугласан хүмүүс хөхрөлджээ. Танхимаас дэмжлэг авсан Лохан улам хөгжөөхийн тулд "Гэхдээ та нар муу юм битгий бодоорой. Би Кристенд үнэхээр хайртай шүү. Би түүний шүтэн бишрэгч л дээ. Яагаад гэрэл зурагчдад тийм их дургүй байдгийг нь ч ойлгож л байна. Учир нь түүнийг эхнэртэй эрийн тэвэрт байгаа зургийг тэд дарчихсан шүү дээ" гэж Лохан мушилзан өгүүлжээ.

Өнгөрсөн оны долдугаар сард Кристен Стюарт гэр бүлтэй, найруулагч эр Руперт Сандерстай жиг ургуулаад амжсан талаар ийнхүү Линдсей Лохан зурагтын нэвтрүүлгийг үеэр дурссанаар хоёр жүжигчин бүсгүйн дунд зөрчил эхэлсэн нь энэ юм.

Руперт Сандерстай жиг ургуулсныхаа төлөө Кристен сэтгэлтэй залуу, жүжигчин Роберт Паттинсондоо хаягдчихаад байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.