Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулсан баримтат кино мэндэллээ. Энэхүү баримтат киног Хил хамгаалах ерөнхий газар, МҮОНТ-ийн ММ агентлагийн уран бүтээлчид хамтран бүтээжээ. “Эрэл” төслийн хүрээнд бүтээсэн уг киног ирэх 17-нд олон нийтэд хүргэх юм.
Саяхан хуралдсан ХХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар ММ агентлагийн захирал С.Батзаяа, сэтгүүлч, орчуулагч н.Цэрэнжав, зураглаач, эвлүүлэгч Ч.Батгэрэл нарыг Монгол Улсын болон Хил хамгаалах байгууллагын түүхэнд оруулж буй хувь нэмрийг үнэлэн “Хилийн төлөө” тэмдгээр шагнасан байна.
Баримтат кино амьдралын бодит баримт, болсон үйл явдал, үзэгдэлд түшиглэн хийгддэгээрээ киноны бусад төрөл жанраас ялгардаг билээ. Хил хамгаалах байгууллагын 80 жилийн түүхэн замналыг харуулсан баримтат кино удахгүй үзэгчдийн хүртээл болох нь ээ.
www.URLAG.mn