Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хятадын орчин үеийн урлаг” үзэсгэлэн үргэлжилсээр
Нийгэм

“Хятадын орчин үеийн урлаг” үзэсгэлэн үргэлжилсээр

Урлаг Урлаг07/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32_439ebeb911a51c10eb09ec2243ae570042a8b391590321872013-08-07-09-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Хятадын орчин үеийн урлаг” уран бүтээлийн үзэсгэлэн  “Маршал арт” галлерейд энэ сарын 6-нд нээлтээ хйилээ. Үзэсгэлэнд 10 уран бүтээлчийн бүтээл тавигдах бөгөөд найман өдрийн турш үргэлжлэх юм. Эндээс олон мянган жилийн түүхтэй Хятад үндэсний уран зураг өнөөгийн цаг үед хэрхэн хувьсан хөгжсөнийг харж болох юм.

Хятад үндэсний уран зураг нь “Хүн", “Байгаль”, “Ургамал амьтан", “Уран бичлэг” гэсэн үндсэн дөрвөн сэдэвт хуваагддаг бөгөөд “Гүн би” буюу нарийн зурдаг арга техник, “Шие И” буюу бичилтэт арга барил гэсэн хоёр урсгалтай. Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид бүтээлээ “Хүн”, “Байгаль”-ийн чиглэлийн сэдвээр “Шие И” буюу бичилтэт техникээр бүтээсэн байна.

Уг үзэсгэлэн нь Монгол улсын ССАЖЯамны сайд Ц.Оюунгэрэл, Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн тэргүүн П.Цэгмид нарын урилгаар БНХАУ-ын Урчуудын эвлэлийн хорооны дарга, Дэлхийн зураачдын холбооны ерөнхийлөгч Лю Да Вэй тэргүүтэй хятадын уран зургийн нэрт төлөөлөгчид манай улсад айлчилж байгаатай холбоотойгоор зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр хоёр улсын дүрслэх урлагийн хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг илүү ойр болгохын тулд “Монгол Хятадын зураачдын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулах аж. Мөн БНХАУ-ын зураачид Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаар аялж Монголын ард түмний аж амьдрал, байгалийн сайхантай танилцах юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.