Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 25-нд нээлтээ хийнэ
Уртын дуу

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 25-нд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг08/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
628039151fb87d97c5bd768392372932013-08-07-09-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар сэтгэл оюунаа нэгтгэн өөрсдийн нэрний эхний үсгүүдээр нэрлэсэн GUG продакшныг байгуулан анхны уран бүтээлдээ орсон тухай өмнө нь мэдээлж байсан.

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" хэмээх өвөрмөц нэртэй уран сайхны кино энэ сарын 25-ны өдөр кино театруудын дэлгэцнээ гарах гэж байна. Энэ киноны зохиолыг жүжигчин Д.Ганцэцэг  МУГЖ У.Уранчимэгт зориулан бүтэн жил гаруй хугацаанд бичсэн байна. Харин киноны гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин МУСТА М.Бямбаа, жүжигчин Энхтүвшин, мэргэжлийн 90 гаруй жүжигчид оролцон тогложээ.

УДЭТ-ын жүжигчин МУГЖ У.Уранчимэг бүтээсэн тайзны жүжгийн дүрүүд өөр өөрийн онцлог дүр төрхтэй байдгийг үзэгчид санах биз ээ. Уг кинонд ч урьд өмнө харж байгаагүй дүрийг бүтээсэн байна. Мөн БНСУ-д Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн, Солонгосын сериалд гэрээгээр тоглодог чадварлаг жүжигчин Энхтүвшин киноны эрэгтэй гол дүрд тоглосон байна.

Түүнчлэн залуу жүжигчин А.Ганчимэг энэхүү киноны зураг авалтын үеэр МУГЖ У.Уранчимэгийн хамт театрын гурван өдрийн ажлаа тасалсан. Гэтэл УДЭТеатрт ажиллаад удаагүй ч олон олон жүжгийн гол дүрд тоглосон А.Ганчимэг ажлаас халагдаж, гавъяат жүжигчин У.Уранчимэг цалингийн 20%-иар бууруулсан шийтгэл авчээ. Гэвч энэ тухай А.Ганчимэг ярилцлагандаа "театртай хийх гэрээгээ сунгаагүй" хэмээн тайлбар өгсөн юм. Ямартай ч драмын театрын үзэсгэлэнт гурван бүсгүй "G.U.G" хэмээх шинэ нэртэй болж өөрсдийн нөхөрлөлөө илүүд үзсэн нь тэдний амжилтын эхлэл ч байж болох.

Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн шилжих явцад хүмүүс бие биенээ хүндэтгэх, хайрлах, хүн ёсны зан үйлээс алгуур холдож байгаа бөгөөд бие биенээ аялдан дагалдах, гадаад үзэмж хөөн амьдрах өнөө үед хүний дотоод сэтгэл, хүн чанар, сэтгэлийн их тэнхээ, хүн хүнээ дээдлэх ариун нандин ёс хичнээн чухал болохыг энэхүү киногоор уран бүтээлч, жүжигчид харуулахыг зорьжээ.

Киноны зургийг энд дарж үзнэ үү.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

G-Dragon өнөөдөр 37 нас хүрлээ

18/08/2025

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

18/08/2025

“Vans” брэнд дуучин SZA-гийн ертөнцөөр амьсгалж эхэллээ

18/08/2025

G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ

18/08/2025

Хүний зүүдийг дүрсжүүлэх MRI технологи бүтээжээ

18/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.