Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Зураач болгов (өгүүллэг)
Жүжиг

Зураач болгов (өгүүллэг)

Урлаг Урлаг10/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
919032_456805991056204_400483972_o804167172013-08-10-15-23[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Нэгэн дунд сургуулийн эргэн тойронд иргэдийн бизнес хийх газрыг хамаагүй өгсөний учир хөөрхий сургууль тэдний дунд хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг л болсон байлаа. Хаашаа л харна наймаа хийж буй хүмүүсийн уцаартай уцааргүй дүр төрх тэдний нааш цааш чихэлдэн явахыг холоос харвал нэгэн цэнхэр биетийг  булаацалдан бужигнаж нөгөө цэнхэр биет газрын хүчнээс хамаг чадлаараа зүүгдэн аврал эрэх мэт. За энэ ч яахав би бас л тэнд очин удахгүй хил гарах бэлтгэлээ базаан гайгүй сайн шаахай олчих санаатай ийш тийш зүтгэн бараагаа сурталчилан орилж буй наймаачидын зүг арай ядан толгойгоо эргүүлэн харж явлаа. Уг нь жаахан заагтай байх сургуулийн газар руу наймаачид хэдийнээ орж иргэд ч мөн адил сургуулийн байшингийн сүүдэр бараадан бяцхан жаалууд тэдний чөлөөг харж сургуулийн зүг тэмүүлнэ.

Энэ өдөр 9-р сарын 1 байлаа. Сургуулийн нээлтийн ажиллагаа эхэлж наймаачидын сүрийг даран хөгжим эгшиглэж эхэллээ. Би сургуулийн хашааны өнцөгт зогсон итали гутал гэсэн хоёрхон үгийг хааяа нэг хэлэн зогсож буй наймаачинлуу очлоо. Энэ наймаачин би орилох шаардлагагүй яагаад гэвэл миний бараа надаар хоолойны дасгал хийлгэлгүй өөрөө яваад өгдөг юм гэсээр их л бардам зогсоно. Үнийг нь асуугаад би арай л унасангүй, миний хоёр сарын цалинтай тэнцэхээр байлаа Барааг харахад сэтгэлд нийцэж байна аа. Гэвч би цааш явлаа. Гэтэл нэгэн хүү сургуулийн шатны тэнд зогсоод шат өөд гарах гэж зүтгэж байв. Олны чихэлдээнд гарах гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж хүү сэтгэлээр унав бололтой. Би хажууд нь очин үг ч дуугарсангүй шууд л өргөн шатан дээр гаргалаа. Хүү баярлаж байгаа гэж жигтэйхэн. Та наашаа гараад ирээч гэж жингэнэтэл дуугарав. Би яарч явсан боловч хүүгийн баярласан царайг хараад шат өөд авирав. Хүү гараас минь хөтлөн сандал дээр хамт суугаад их л баяртайгаар санаа алдлаа. Жаалаа чи хэддүгээр анги вэ Одоо 5-р ангид орно. Ганцаараа яваа юмуу. Тиймээ эмээ өнөөдөр завгүй тэтгэвэрээ авах гээд явсан өчигдөр авах гэсэн их оочертой байсан гэсэн Аан. Бид хоёр ингэж ярилцав. Онигордуу нүдтэй боловч эгдүү хүрмээр булцгар том хацартай хөөрхөн хүү байв.

Хайр хүрэм хөөрхөн инээгээд би одоо 11 настай ш дээ шатаад авирч чадах л байсан даанч шахалдаад гэснээ намайг их л удаан харав. Би түүний хацар дээр үнсээд чи наанаа байж байгаарай би удахгүй гээд  дэвтэр, ном ,харандаа зарж буй наймаачины зүг яаран алхлаа. Тэмдэглэлийн том дэвтэр , үзэг үнэтэй бас гоёоос нь шилж авав. Хүүд өгөөд  дахин үнсвэл хүү хүзүүгээр минь тэврэн аваад та ямар хөөрхөн юм бэ гэснээ хоёр хацар дээр минь шовхийтэл үнсэв.

Эгчээ би дэвтэр дээрээ юу бичих вэ. Шүлэг дуу бичээрэй эгч нь жаахан байхдаа шүлэг дуу бичсээр хэдэн ч дэвтэр дуусгасан шүү. За баяртай. Хүү баяртай баярлалаа гэсээр надтай хамт шатаар буух гэв. Би чи буучихвал дахиад гарч чадахгүй шүү дээ. Тэгээд ч эгч нь дахин өөр хүнээр чамайг өргүүлмээргүй байна гээд инээв. Хүү миний хэлсэн үгний учирыг ойлгосон уу зогсоод үлдлээ. Би хэсэг яваад эргэж хартал жаахан гараараа даллаж байв. Мөнгө маань шаахай авахад нэгэнт хүрэхгүй болсон тул би ажилруугаа явав. Түнтгэр хацартай хөөрхөн хүү хэд хоног санаанаас маань гарахгүй байлаа. Би хүмүүнлэгийн ажилаар гадаадад багагүй жил амьдарч Лондонд очоод 2 жил болж байлаа. Дэлхийн шилдэг  уран зураачидын үзэсгэлэнд уригдан очоод нэгэн зургын дэргэд очоод сэтгэл догдолсон  юм. Эрээн цамцтай хөх өмдтэй 20 гаруй насны бүсгүй сурагчийн хувцастай түнтгэр хацартай нэгэн хүүг дээр өргөн шатан дээр гаргаж байгаа зураг байлаа.

Эргэн тойрон бужигнах хүмүүсийг томруун зурж сургуулийг жаахан болгож зурсан байлаа Зургын жаазны баруун буланд Зураач  Хүслэн.Б Монгол улс гэсэн байв. Харин зүүн буланд " Миний хайрт аа би дэвтэр дээрээ шүлэг бичилгүй зураг зураад дуусгасанд уучилаарай . Санасан сэтгэл маань намайг зураач болгов. Хайлтын он жилүүд бүү удаан үргэлжилээсэй " гэсэн байлаа.
Н.Уранчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн үргэлжилж байна

15/05/2025

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.