Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ
Утга зохиол

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ

Урлаг Урлаг06/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ойг угтан МУСГЗ, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, багш, сэтгүүлч Б.Элбэгзаяа “Мөр үзэж болдоггүй газар” хэмээх уран бүтээлийн шинэ номоо хэвлүүллээ.

Агуулгын хувьд уг номд аян замын тэмдэглэл голлон багтсан бөгөөд нийт бүтээлийн 80 орчим хувийг эзэлж байна. Үүнд, эх орныхоо дотоодод аялсан тэмдэглэлүүдээс гадна БНУзУ болон БНСВУ-д зорчсон үедээ бичсэн аяны тэмдэглэлүүдийг багтаажээ. Түүнчлэн нийтлэлийн төрлийг төлөөлүүлж гурван бүтээлээ дэд бүлэгт оруулсан байна. Энэхүү ном бол зохиогчийн уран бүтээлийн 10 дахь ном гэдгээрээ онцлог юм. Мөн урьд өмнөх бүтээлүүдийнхээ адил үндэсний монгол бичгээ дэлгэрүүлэх, сурах, хэрэглэх орчныг дэмжих зорилгоор хос бичгээр, хадмал хэлбэрээр хэвлүүлжээ. Зохиогч мөн өөрийн зорьж аялж хүрсэн газруудаасаа буулгасан сонирхолтой гэрэл зургууд, түүний дотор эх орны говийн байгалийн үл давтагдах үзэмжийг илтгэсэн агшнуудыг уг номоос шимтэн үзэж болохоор ажээ.

Сэтгүүлч Б.Элбэгзаяа хэлэхдээ, “Гал морин жил буюу 2026 он бидний хувьд түүхэн, дурсгалт ойнууд тохиосон онцгой жил болж байна. Миний ажилладаг Монгол Улсын хэвлэл мэдээллийн ууган байгууллага-МОНЦАМЭ агентлагийн 105 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн миний төрж өссөн нутаг Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахин байгуулагдсаны 70 жилийн ойтой золгож байгаа билээ. Эдгээр онцлог, түүхэн ойд зориулан сэтгүүлч хүний хувьд уран бүтээлийнхээ шинэ номоор бэлэг барихаар зорьж чармайн, “Мөр үзэж болдоггүй газар” хэмээх шинэ номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр тавихад бэлэн боллоо. Оюутан ахуй цагт минь сэтгүүл зүйн хичээл, монгол хэл бичиг, найруулга зүй, монгол бичгийн хичээл заалгаж байсан шавь нар маань эх орны өнцөг булан бүрд мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгаа. Та бүхнийгээ номынхоо нээлтэд хүрэлцэн ирж, багштайгаа ном эрдмийн шижмээр дахин уулзахыг урьж байна” хэмээсэн юм.

Мөн тэрбээр, номынхоо нэрийн тухайд “Мөр үзэх” гэдэг нь манай уламжлалт бичгийн хэлээр “бие засах”-ыг далд, соёлтой илэрхийлдэг үг юм. Судрын хэлэнд “шингэн мөр үзэх”, “өтгөн мөр үзэх” хэмээн ялган нэрлэдэг. Иймд “Мөр үзэж болдоггүй газар” хэмээх нэр нь бие засаж үл болох ариун, онцгой газрыг бэлгэдсэн утгатай юм. Чухам ямар газар, яагаад тийм нэр өгсөн тухайд, номоос минь дэлгэрүүлэн унших боломжтой гэдгийг тайлбарлав.

Шинэ номын нээлтийн ёслол Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хүндэтгэлийн танхимд тавдугаар сарын 8-ны өдөр болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026
Утга зохиол Урлаг

Зохиолч А.Гатапов “Найрамдал” медалиар шагнуулав

11/06/2026
Утга зохиол Урлаг

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

10/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ариана Гранде, Этан Слейтер нар гурван жил хамт байсны эцэст саллаа

16/06/2026

Лиза бас нэгэн гайxалтай түүxийг бүтээв

16/06/2026

Алдарт дуучин, продюсер Оливер Трий нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа

16/06/2026

“SHINee”-ийн Key зургаан сарын дараа SNS-д эргэн ирэв

16/06/2026

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.