МУСТА жүжигчин Д.Баттөр, жүжигчин О.Долгор болон реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нарын тоглосон "Микроны босс" нэртэй цоо шинэ инээдмийн кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.
Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, ерөнхий зураглаач О.Өгөөдэй, хөгжмийн зохиолчоор СТА Б.Одбаяр буюу Оки нар хамтран ажиллажээ. Эрчүүдийн үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлэх киноны дууг жүжигчин Батаа өөрөө дуулж хүргэсэн.
Харин “Үл таних эмэгтэй”, “Ану хатан” “Дэлхийд дурласан сар” зэрэг түүхэн, хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглож байсан жүжигчин О.Долгорын хувьд инээдмийн төрөл жанраар бүтээж байгаа анхны дүр аж.
Тэгвэл киноны нээлтээ энэ сарын 15-нд Өргөө кино театрт хийхээр болсон байна. Удаан хугацаанд үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан шинэхэн уран бүтээл энэ долоо хоногт ийнхүү олны хүртээл болох нь ээ.
www.URLAG.mn