Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам болно
Уртын дуу

“Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам болно

Урлаг Урлаг13/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
92c2883f88e32fd7original_copy4405559952013-08-13-09-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны санаачилсан “Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам, уулзалт, форум энэ сарын 17-19-ний хооронд “Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Гурван сайханд зохион байгуулагдах гэж байна. Тэрээр өчигдөр уг наадмын талаар мэдээлэл хийсэн бөгөөд уг хэвлэлийн хуралд Ардын уран зохиолч П.Бадарч, “Монголын ардын дууны эрдмийн чуулга”-ын гоцлол дуучин С.Цогтсайхан, “Наранцацаралт сан”-гийн захирал Н.Соёмбо, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нар оролцсон юм.

   Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дундговь аймгийн хүүхэлдэйн театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Их газрын чуулган”-д “Монголын ардын дууны эрдмийн чуулга”, “Болор цом”-ын шагналт яруу найрагчид болон орон нутгийн театруудын уран бүтээлчид оролцох аж. Энэхүү урлагийн наадмын хүрээнд уртын дууны уралдаан болох бөгөөд одоогийн байдлаар 200 орчим уртын дуучид оролцохоор бүртгүүлжээ. Уг уралдаан нь мэргэжлийн болон ардын авьяастан гэсэн хоёр ангилалд шилдэг уран бүтээлчдийг тодруулна. Түүнчлэн наадмын гурван өдөр Монгол айрагны баяр, “Галын дөл өөдөө” гал тахих ёслол, хөтөлбөрт шоу цэнгээн, “Дуртмал сайхан”  Ж.Дорждагвын 110 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг ардын урлаг, үндэсний зан үйлийн олон сайхан арга хэмжээ болох ажээ.

   Дундговь аймагт болох энэхүү наадам нь наймдугаар сарын 16-19-нд үргэлжлэх бөгөөд “Наранцацралт сан”-гаас жил бүр зохион байгуулдаг тус наадам Дундговь аймгийн уугуул, 20-р зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Задгай театр”-т болох юм. “Задгай театр”-ыг сонгох болсон шалтгаан нь уртын дуу, ардын урлаг байгальтай нягт холбоотой байдгийг харуулах гэсэн санаа юм. “Их газрын чуулган”-ыг зорьсон уран бүтээлчдийн цуваа наймдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос хөдлөх гэнэ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.