Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»У.Уранчимэг: Хөөгдсөн гэх үг бидэнд тохирохгүй
Дуу хөгжим

У.Уранчимэг: Хөөгдсөн гэх үг бидэнд тохирохгүй

Урлаг Урлаг14/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6a5ff9d146478a5ebig1613643722013-08-14-08-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй уран бүтээлийн нэг бол “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” билээ. Драмын гэх тодотголтой бүсгүйчүүд тоглосон энэ киног “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болж байгаа гэдгээрээ онцлог юм.Ингээд энэ киноны гол дүр болох Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Ирэх сард нээлтээ хийх гэж байгаа шинэ уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-“Хувьсал” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийхээр бэлтгэж байна. Гадуур хүмүүсийн ярьж байгаа шиг тусдаа нэгдэл байгуулаад уран бүтээл хийж байгаа зүйл байхгүй. “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл учраас ихээхэн ач холбогдол өгч ажилласан.

 Ерөнхий төлөвлөгөөгөөр бол есдүгээр сарын эхээр нээлтээ хийнэ. Одоо кино зураг авалт дуусч, монтажны ажил 70-80 хувьтай явж байна.

-Сүүлийн үед уран сайхны кино ар араасаа цуварч, энэ хэрээрээ шүүмжлэлд өртөх болсон. Танай киноны онцлог гэвэл?
-Аливаа уран бүтээл шүүмжлэлгүй байна гэж байхгүй. Ямар ч хүн хийж байгаа уран бүтээлдээ сэтгэл зүрхээ шингээдэг. Манай киноны онцлог нь мэргэжлийн уран бүтээлчид түлхүү оролцсон. Үүнийг би онцлог гэж хэлмээр байна.

Учир нь сүүлийн үеийн уран бүтээлд янз бүрийн уран бүтээлчид тоглож байгаа. Тэр дундаа сайн дурынхан, сонирхогч нар их оролцож байна. Харин манай киноны олны хэсэг туслах дүрд хүртэл мэргэжлийн уран бүтээлчид оролцож байгаа. Дээрээс нь Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшны уран бүтээлчид болж байгаа.

  -“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны тухай яригдаж эхэлсэнтэй зэрэгцэж та гурвыг театраас хөөгдөж байгаа гэх асуудал яригдах болсон. Үүнд тайлбар хийхгүй юу?
-Хүмүүс хөөгдсөн гэдэг үгийг их хэрэглэж байна л даа. Үүсээд байгаа энэ нөхцөл байдалд хөөгдсөн гэдэг үг тохирохгүй. Жүжигчин А.Ганчимэгийн өмнөөс хариулахад хөөгдөөгүй. Драмын театртай байгуулсан нэг жилийн гэрээ дуссан. Үүнийгээ цааш үргэлжлүүлж сунгаагүй. Тэгээд манай “Хувьсал” продакшны жүжигчин болсон. Ингэснээр А. Ганчимэг, Д.Ганцэцэг бид гурав “Хувьсал” продакшны жүжигчин болж байна. Өмнө нь миний хувьд “Хувьсал” продакшны гэрээт жүжигчин гэж явдаг байсан.

-Киноны агуулгын талаар цухас дурьдвал?
-Ер нь киноны зохиолыг бүтэн нэг жил нухсан. Манай Д.Ганцэцэг зохиолыг бичсэн. Кино зохиол бичихэд нэг жил гэдэг урт хугацаа. Зохиол бэлэн болсноор зургадугаар сарын 26-аас зураг авалт эхэлсэн. Үйл явдлын хувьд маш сонирхолтой гэж би хэлнэ. Одоо дэлгэцэнд гарч байгаа кинонуудаас сэдвийн хувьд огт өөр. Жанрын хувьд түүхэн орчин үеийн гэх юм уу даа. 1981 онд өрнөж байгаа үйл явдал. Тухайн үеийн нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн тухай өгүүлэх болно.

-Шинэ уран бүтээл хийгдэхэд хэдэн төгрөг зарцуулагдсан гэдэг нь ихээхэн сонирхол татдаг. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны тухайд?
-Киног бид бүтээл болгох хэрэгтэй. Бүтээл болгоно гэдэг их мөнгө зарцуулагдана. Тиймээс Монголд гуравхан байгаа “Red One” гэх камераар зураг авалтаа хийсэн. Өнгө дүрсийн хувьд мэргэжлийн шаардлагыг хангасан төдийгүй Холливудын зарчмаар хийгдсэн бүтээл.

Г.Төгс

Эх сурвалж: Монголын мэдээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026
Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Яргуй-2026” наадамд 1800 гаруй хүүхэд өв соёлоо сурталчилж байна

28/04/2026

Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн театрын наадам өндөрлөв

28/04/2026

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026

Ариана Гранде найм дахь цомгоо гаргана

27/04/2026

“The Legend of Aang: The Last Airbender” киног хууль бусаар цацсан этгээдийг баривчлав

27/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.