Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Леди Гагагийн ээлжит нүцгэлэлт “V” сэтгүүлийг чимжээ
Нийгэм

Леди Гагагийн ээлжит нүцгэлэлт “V” сэтгүүлийг чимжээ

Урлаг Урлаг15/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lady-gaga-goes-naked-for-v-mag-00-400x2664530997162013-08-15-11-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ой модоор нүцгэн зугаалж, хувцасгүй шахам шоудаж явсан хэмээн олны ахаарлыг үргэлж татаж явдаг дуучин Леди Гага "V" сэтгүүлд ярилцлага өгч, зургаа авахуулахдаа нүцгэлжээ. Тус сэтгүүлийн нүүрэн дээрх зураг дээр Леди Гага Saint Laurent-ийн улаан өнгийн гоёмсог жакетийг нүцгэн биен дээр шууд өмссөн байдлаар зургаа авахуулсан байна.

Энэхүү зургаа тэр 19 настай үеийнхтэйгээ зүйрлүүлэн авахуулсан аж. "Би 19-21 насандаа яг л ингэж харагддаг байсан. Миний хувьд хүнд үе байлаа. 18 настайд минь зовлон шаналал тохиолдоход би яг л ийм үстэй байсан" хэмээн Леди Гага ярьжээ.

"Гэхдээ би багынхаа хүмүүжлийн ачаар ямар ч хүнд үеийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй болсон байлаа. Төгөлдөр хуур тоглож, урлагийн сургуульд суралцаж, бүжиг хийгээд сурчихсан 18-тай охинтой гэнэт л бэрхшээл тулгарч эхэлсэн юм. Тэр үед тэрхүү үйл явдлуудыг хэрхэн давж гарахаа ч мэдэхгүй, нэг хэсэг тэндээ хавчуулагдсан гэж хэлж болно. Тэр жилүүдэд намайг юуг даваад гарсныг хэн ч төсөөлөхгүй. Эцсийн эцэст намайг урлаг л аварсан юм" хэмээн Леди Гага үргэлжлүүлжээ.

Түүний энэхүү ярилцлага, зурагтай сэтгүүл ирэх есдүгээр сард худалдаанд гарах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Домогт рок дуучин Жон Бон Жови өвчний улмаас тоглолтоо бүрэн дуусгаж чадсангүй

24/07/2026

Mэй Ханадаг “AKB48 хамтлагтаа үлдэхийг хүсвэл үсээ хус” гэж дарамталжээ

24/07/2026

BTS-ийн ДАШТ-ий финалд дуулахдаа өмссөн хувцаснуудыг дуудлагаар худалдана

24/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.