Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»З.Одончимэг: Би зовлондоо хайртай
Утга зохиол

З.Одончимэг: Би зовлондоо хайртай

Урлаг Урлаг16/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
197590_255165821272586_557604935_n6556508372013-08-16-12-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    "Шүлэг, яруу найргийн мөрүүд хүмүүн бүхний дотор эргэлдэн байдаг зүйл, харин ил гаргаж уран яруугаар, утга найруулгатай бичсэн нэгнийг нь найрагч гэнэ" хэмээн нэг нь нэрт яруу гайрагч номынхоо өмнөтгөлд дурьдсан байдаг. Ийнхүү өөрийнхөө эгэлхэн авъяасаараа шүлэг тэрлэн яваа сэтгүүлч, яруу найрагч З.Одончимэг хэмээх залуухан уран бүтээлч бүсгүй нь "Би зовлондоо хайртай" хэмээх нэгэн бүтээлийг уншигчиддаа өргөн барьж байна.

Би гунигаа нууж хуурамч инээмсэглэдэг нэгэн
Би гутралаа нь дарж шүлгэндээ тайтгардаг нэгэн
Хүнд гомдлоо ч муу санаж өшөө авахыг би хүсэхгүй
Хүлээж цөхөрлөө ч түрүүлж би очихгүй
Эцгийн ёсоор хүмүүжээгүй ч би бусдыг хайрладаг нэгэн
Эхийн хайранд өлгийдүүлж өсөхдөө түүнээс илүү хайрыг би үзээгүй нэгэн
Гэлээ ч би бусдыг хайрлах сэтгэлтэй
Гэрэлт орчлонд ээжиигээ жаргаах итгэлтэй
Амьдрал бүхэн нулимастай байдаг ч
Амт нь шорвог гашуун байдаг ч
Хэлж ирээгүй ч надад ухаарал болдог
Хэсэгхэн зовлондоо би хайртай
Гашуун ч гэсэн цөхөрч унагасан нулимасандаа би хайртай
Хатуу ч гэсэн намайг хүмүүжүүлсэн хувь тавиландаа би хайртай
Тиймээ-Хүнийг надад ямар байдгийг таниулсан чиний
Хүйтэн ч гэсэн сэтгэлд чинь би хайртай
Хүлээж цөхөртлөө шаналахдаа ахиад ийм өвдөлтийг мэдрэхээргүй болгосон
Хүний хүү чиний хуурам ч гэсэн хайранд чинь би хайртай

Тиймээ-иймээс л би алдаа бүхэндээ хайртай
Тиймээс л хувь тавилан хүний зовлонд хайртай
Хааяа зовлон гэдэг бэлэг ч юм шиг санагддаг
Харамсахын оронд баярлах ч юм шиг бодогддог
Шаналал мэдэрсний дараа хатуужсан ч юм шиг хэрсүү болж
Шарх гэдгийг дахиж мэдрэхгүй зүрх минь бэрсүү болж
Өмрөх болгондоо сэтгэл минь хэрсүүждэг ч
Өвдөх болгондоо би эрүүлждэг бас хатууждаг
Сайхан үг хэлсэн ч эр хүнд итгэдэггүй болгосон
Санаа суулгасан хуурамч чамд би хайртай
Орчлонд ээжийгээ улам ихээр хайрлахад хүргэсэн
Орхиод явсан аавдаа би бас хайртай
Жаргалд биш зовлонд хатуужиж өссөн
Заяа төөрөг хувь тавиландаа би хайртай
Надад хараа хайрладаг болохоор
Наргүй байсан ч би харанхуйд хайртай
Хавар болж цэцэг дэлгэрдэг болохоор
Хацрыг минь жавар хайрсан ч өвөлд би хайртай
Ган болсон ч аадар бас ордог болохоор
Ганцаардал дайж навчис хөл дор минь гишгэгдэвч намарт би хайртай
Тиймээ-би хэцүү бүхэндээ хайртай
Хэлж ирээгүй зовлондоо
Хэлмэгдэж шархалсан зүрхэндээ
Хэтэрхий хайрласан хайрандаа
Гомдож цөхөрсөн нулимасандаа
Гологдож шилэгдсэн зүсэндээ
Гоочлогдож шүүмжлэгдсэн аашиндаа
Гоморхож тунирхсан өөртөө би хайртай,,,
Нүцгэн модод даардаг болохоор л навчиндаа хайртай
Нүдийг минь нээдэг болохоор л бүдэрч унагадаг ч чулуунд би хайртай
Үүрдийн гэж байдаггүй болохоор цаг хугацааны хэсэгхэнд би хайртай
Үйлийн үртэй ч гэлээ үхэж сэхэхийн аль алинд нь би хайртай
“Тиймээ би зовлондоо хайртай”

Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.