Энэ жил “Хурд” хамтлагийн 20 жилийн ой тохиож багйаа билээ. Тэд ойдоо зориулсан тоглолтуудаа өнгөрсөн мартын 8-аар бүх сайхан ээжүүд бүсгүйчүүдэд зориулан “Ханьдаа дуулъя” нэртэйгээр хүргэсэн бол цэргийн баяраар “Цэргийн баяр” тоглолтоороо эрчүүдээ баярлуулсан юм.
Харин тэд энэ удаад энэ сарын 24-29-нд Өвөр Монголын Өөртөө Засах орныг зорих нь ээ. 20 жилийн ойн хүрээндээ “Хурд” Өвөр Монголын Ордос, Бугат хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийх аж.
www.URLAG.mn