Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Увертюра хамтлаг тоглолтоо хийнэ
Уртын дуу

Увертюра хамтлаг тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг20/08/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4X2B01546517138652013-08-19-16-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдээрээ өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүдсэн, Монголын поп опера хамтлаг бол “Увертюра”.  Энэ удаад тус хамтлаг шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлгээ барих гэж байна. Тодруулбал тус хамтлагийн чадварлаг залуус ирэх сард тоглолтоо хийх гэж байгаа ажээ. 

Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра” хамтлаг  Монгол улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалтай хамт  хэд хэдэн улсад  Монголын уран бүтээлчид хичнээн чадварлаг  болохыг батлаад ирсэн юм. Тиймээс тус хамтлагийн тоглолт Монгол поп операг утгаар нь мэдрүүлсэн сайхан тоглолт болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийг  дуурийн дуулаачаар төгссөн нэг ангийн оюутнууд өнөөдөр та бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн дуулж, олон чанартай сайхан уран бүтээлүүдээ нэгтгэн  тоглолт тавихад бэлэн болоод  байгаа аж. Мэргэжлийн өндөр түвшинд найруулагдан тавигдах энэхүү тоглолтын дэлгэрэнгүйг бид эргэн мэдээллэх болно.

П.Төгөлдөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанель

19/08/2025

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг анх удаа нислэг үйлдэв

19/08/2025

УДБЭТ “Одмөндөр” танин мэдэхүйн сувагтай хамтран ажиллана

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.