Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Камертон-2: Хамтлагтаа гоё утга агуулсан МОНГОЛ нэр өгсөн
Үндэсний хөгжим

Камертон-2: Хамтлагтаа гоё утга агуулсан МОНГОЛ нэр өгсөн

Урлаг Урлаг22/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
4137fc0ebf1e0fdoriginal2300594092013-08-22-14-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"B Production", "Боловсрол" суваг телевиз, “Камертон” хамтлаг хамтран  үзэгчид, хөгжим сонирхогчдыг байлдан дагуулах, урт хугацаанд мэргэжлийн төвшинд оршин тогтнох авъяас чадвар, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн цоо шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор "Камертон-2" шоу төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн билээ. Уг шоунд оролцсон 760 гаруй залуугаас шалгарсан дөрвөн залуу өнөөдөр “Камертон” хамтлагийн ахлагч, продюсер, дуучин Д.Болдтой хамтран анхны бие даасан цомгийн ажилдаа ороод байгаа юм. Тэд хэдхэн хоногийн өмнө Сингапураас эх орондоо иржээ. Тиймээс тэдэнтэй уулзан уран бүтээлийн сонин сайхнаас нь хуваалцлаа.

-Сингапурт ямар ажил амжуулаад ирэв ээ?

-Бид хоёр сарын хугацаатайгаар Сингапур улсыг зориод ирлээ. Тэнд байх хугацаандаа анхны бие даасан цомгийнхоо бичлэгийн ажлыг 70-80 хувьтай хийсэн.

-Хамтлагтаа нэр өгөхөөр сонгосон гэсэн шүү дээ. Хэзээ нийтэд зарлах вэ?

-Хамтлагтаа гоё утга агуулсан монгол нэр өгсөн. Шинэ уран бүтээлээ дэлгэх үедээ хамтлагийнхаа нэрийг албан ёсоор зарлана даа. Бид хүсэл мөрөөдлийнхөө дагуу уран бүтээлээ хийгээд явж байгаадаа маш их баяртай байдаг. Тун удахгүй шинэ цомогтойгоо та бүхэнтэй уулзах болно.

-Хэзээ уулзах вэ?

-Есдүгээр сарын сүүлчээр манай хамтлагийн эхний уран бүтээлүүд клипийн хамт үзэгчдийн хүртээл болно. Харин анхны цомог ирэх аравдугаар сарын сүүлчээр л бэлэн болох байх. Арваннэгдүгээр сард тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллав?

-Манай хамтлагийн продюсер Болдоо ах ихэнх дуунуудыг маань хийж байгаа. Өөрсдөө бас ярилцаж байгаад R&B, pop, soul  R&B урсгалын дуунууд хийж байна.

-Анхны цомог хэдэн дуутай байх бол?

-Арав гаруй дуутай байхаар төлөвлөсөн.

Г.Даша

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.