Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Blue” хамтлаг ирэх сарын 13-нд Монголд ирнэ
Уртын дуу

“Blue” хамтлаг ирэх сарын 13-нд Монголд ирнэ

Урлаг Урлаг23/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-08-23_1111259023075762013-08-23-11-49[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Дэлхийн хөгжмийн урсгалд өөрсдийн гэсэн өвөрмөц стил имиж, гайхалтай дуулалтаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгч, фенүүдтэй болж Монголын залууст "All Rise", "Sorry Seems To Be Hardest Word", "Fly By", "One Love" зэрэг дуунуудаараа алдаршсан Британийн алдарт “Blue” хамтлаг ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж Монголын шүтэн бишрэгчдийг нь гэгэлзүүлж эхэлсэн. Үнэхээр дэлхийн одод манай улсад тоглолтоо хийх болсон талаархи мэдээлэл цацагдаж эхэлхэд л фенүүдэд нь ирэхгүй дээ гэсэн хардлага аяндаа л төрдөг нь  үнэн. Тэгвэл Британийн алдарт “Blue” хамтлагийг Монголд тоглуулах хариуцлагтай бөгөөд эрхэм  ажлыг гүйцэтгэж яваа “Evento” ХХК-ын төлөөлөлтэй холбогдож тодруулсан юм.

    Тэрээр тус хамт олон нь дэлхийн алдарт Michael Learns to Rock” хамтлагийнханыг монголчуудтай уулзуулсан туршлагтай хамт олон бөгөөд энэ удаад “Blue” хамтлагийг Монголд тоглуулах тухайн ч үнэн аж. Тус хамтлаг ирэх есдүгээр сарын 13-нд манай улсад хүрэлцэн ирэх бөгөөд 14-нд тоглолтоо хийгээд 15-нд буцахаар гуравхан өдрийн л хугацаатай ирж байгаа гэнэ. Мөн “Blue” хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнөхөн өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бидний зүгээс  дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломжоос бүү хоцроорой” хэмээн мэдээлсэн юм. Ийнхүү “BLUE” хамтлагийн Монголд хийх тоглолт албан ёсоор зарлагдаж, мянга мянган шүтэн бишрэгчдийх нь эргэлзээг тайлж байна.

   “BLUE” хамтлагийн хувьд Британийн шоу ертөнцийн магнат Саймон Ковеллийн санаачлагаар  2000 онд Lee Ryan ба Anthony Cost нарыг нэгтгэснээр BLUE хамтлагийн түүх эхэлсэн гэдэг. Ийнхүү Duncan James болон Will Young нэмэгдсэнээр албан ёсоор байгуулагдаж тун удалгүй гайхам амжилтуудыг үзүүлж анхны сингл болох “ALL RISE”-нь зөвхөн Британид л гэхэд 1.8 сая гаруй хувиар худалдаалагдаж Британын чартыг тэргүүлж эхэлжээ. Дараахан нь гаргасан "Too Close" сингл нь мөн л Британы чартын №1-т хэд, хэдэн 7 хоногийн турш бичигдэж байв. 2004 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан уран бүтээл хийж байгаад 2011 онд 10 жилийнхээ ойгоор эргэн нэгджээ.

   Хамтлагийн талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээллээс сөхвөл, 2013 оны хоёрдугаар сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн ба тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа таван минутын дотор дууссан тул продюсерууд бүрэн хэмжээний дэлхийг тойрох аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ.  


www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RHYME” киноны дуу цацагдсан өдөртөө нэг сая үзэлт авчээ

20/08/2025

Gen Z, Alpha үеийнхний хэрэглэдэг Skibidi, Delulu зэрэг шинэ үгсийг Кэмбрижийн толь бичигт албан ёсоор нэмжээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

20/08/2025

П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” Локарногийн олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

19/08/2025

Т.Ариунаа, Morningstar нарын хамтарсан “Чамтай бас чамгүй” дууны клип рекорпд тогтоолоо

19/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.