Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»BLUE хамтлаг Монголд
Уртын дуу

BLUE хамтлаг Монголд

Урлаг Урлаг27/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_88916900218382013-08-27-13-59[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд барууны болоод дэлхийн хэмжээнд нэр алдартай хамтлаг дуучдын тоглолт "Төв цэнгэлдэх хүрээлэн"-нд  болох нь тасраад байсан юм.

 photo IMG_8911_zps8900ba03.jpg

Тэгвэл энэ удаад Их  Британийн хөгжмийн дээд шагналын эзэн, залуусын зүрх сэтгэлд "Sorry Seems To Be The Hardest Word", "All Rise" "Fly By" "One Love" зэрэг олон сайхан хит дуунаараа хоногшуулж үлдээсэн алдарт BLUE хамтлаг EVENTO компанийн урилгаар Монгол улсад айлчлан тоглох нь ээ.

2013 оны 2-р сарын 26-нд Лондон хот дахь Hammersmith Apollo театрт зөвхөн ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа 5 минутын дотор дуусан тул продюсерууд бүрэн хэмжээний Дэлхийг тойрох аялан тоглолт хийхээр шийдвэрлэжээ.
 photo IMG_8894_zpsd67b2a71.jpg
Түүний дарааханаас эхлүүлсэн BLUE хамтлагийн менежмент ба EVENTO компани хоорондын хэлэлцээр амжилттай болж 8-р сарын дундуур гэрээнд гарын үсэг зурсанаар тэдний Британи даяар эхлүүлэх нүсэр аялан тоглолтын өмнөхөн буюу 9-р сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо тоглохоор товлогдож бэлтгэл ажлаа хэдийн эхлүүлжээ. Үүний дараагаар BLUE хамтлаг өөрсдийн албан ёсны цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулж Дэлхийг тойрох аялан тоглолтын нэгийг Монголд хийх болсоноо зарлаж үзэгч фэнүүдээ баярлуулсан билээ.

BLUE хамтлаг өөрийн амьд хөгжмийн хамтаар  ирэхээр болсон нь тоглолтыг улам үзүүштэй болгож буй хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн.
 photo IMG_8891_zps5a4732e8.jpg
Тоглолтыг зохион байгуулалтын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шоу, концертийн хэв загварт нийцүүлэн өндөр түвшинд жишиг болгон зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.

Тухайлбал энэхүү тоглолт нь Мандал Женерал Даатгал компаниар бүрэн даатгагдаж байгаа бөгөөд BLUE хамтлагийн гишүүд болоод тоглолтын тасалбар худалдан авсан үзэгч бүхэн хамрагдан хамгаалагдаж байгаа аж.
 photo IMG_8888_zps4768ca37.jpg
BLUE хамтлагийнхан менежерүүд, хөгжимчид болон бусад дагалдах хүмүүсийн хамтаар 9-р сарын

13-ны өдөр Улаанбаатар хотод газардана. Угтан авах фэнүүд нийгмийн сүлжээгээр холбогдож нэгдсэн зохион байгуулалттайгаар Чингэс Хаан нисэх буудлыг тэр өдөр зорино.

Тоглолтын тасалбар дотроо чип бүхий ухаалаг картаар хийгдэж нууцлалын хувьд хамгийн өндөр түвшинд бүтээгджээ. Тоглолтын тасалбар борлуулалтыг EVENTO компани Монголд анхлан онлайнаар худалдаалж байсан бол энэ удаад ч мөн адил онлайнаар худалдан авах боломжоор хангах гэнэ.
 photo IMG_8881_zpsca06dcdf.jpg
Тоглолтын ерөнхий зохион байгуулагч EVENTO ХХК бөгөөд Монгол Масс Медиа ХХК, On&Off продакшин хамтран зохион байгуулж байна.Тасалбарыг www.evento.mn, easyticket.mn, HiFi Orange Records-ийн салбаруудаар худалдаалах ба UB лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авч болох юм байна.

 Ийнхүү гэрэл хөгжмийн гайхамшиг болсон  дэлхийн хэмжээний томоохон тоглолтыг эх орондоо найз нөхдийн хамтаар дурсамжааа хөглөн үзэх л үлдэж байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.