Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хэзээ ч битгий мартаарай (өгүүллэг)
Жүжиг

Хэзээ ч битгий мартаарай (өгүүллэг)

Урлаг Урлаг28/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
100000copycopy6153106432013-08-28-17-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бодож сууна, надад дурласан гэх тэр нэгэн залуугийн тухай. “- Хүний урманд хурууныхаа үзүүрийг ч өгсөнгүй, хөгийн их зантай,  ааш муутай амьтан юм даа чи” хэмээн хослол өмссөн цэмцгэр эрээс гарамгүй уур цацалсаар явж одсон тэр нэгэн залуутай тийнхүү гэнэт тааралдана чинээ зүүдэлсэнгүй.  Гэм хийгээгүй хэрнээ жаахан хүүхэд шиг загнуулж хоцорсон тэр өдрийг бодохоор  инээд ч хүрэх шиг.

Юм бүхэн учиртай гэдэг байх аа? Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн зөрөөд өнгөрөх нь хүртэл хэдэн мянган жилийн ерөөлтэй гэдэг.

Уулзалгүй удсан нөхөд цугларч, инээд наргиан, хөөр баярын халуун уур амьсгал бүрэлдсэн найзын маань байрны найран дээр чи эхнэрийнхээ дэргэд дөнгөтэй амьтан шиг суух чинь ямар инээдтэй харагдаж байсан гэж санана. Сэтгэлдээ нөмрүүлсэн энэ хэврэгхэн нөмрөгийг чинь хуу татаад хаяхад цаанаас нь ямархан дүр төрх гарч ирэхийг би гадарлах тул харцаа буруулан хулмаганаж, байсхийгээд л шилэн хүзүүгээ маажих чинь өрөвдөлтэй харагдсаныг хэлээд яахав.  Эхнэрийнхээ дэргэд биеэ барьж, дүр эсгэн байн байн хоолойгоо засч суух чинь зохихгүй байсан шүү. Гэвч үнэндээ энэ чинь хамгийн ихээр таалагдсан. Яагаад гэж  үү? Дурламаар сайхан харагдсандаа надад таалагдсан гэж бодож байна уу? Огтхон ч үгүй шүү залуу минь. Хэдийгээр дүрэм журамтай эрийн дүрд тоглох гэж хичээж, хөгөө тарьж байгааг чинь мэдсэн ч “овоо” шүү гэх сэтгэл төрсөн юм. Бусдын хажууд түүнийгээ хүндэлж буйгаа худлаа ч гэсэн итгүүлэх гэж багтай инээдээр халхалж суугааг чинь үнэлсэн төдий хэрэг. Энэ орчлонгийн бүх эрчүүд чамтай адилгүй биз ээ. Өрөөлийн аягатай хоол руу өнгийх увайгүй сэтгэлгүй болохоор чиний нүдэнд өнөөх “хөгийн их зантай, ааш муутай амьтан” хэвээрээ үлдсэндээ баяртай явдаг юм. Хоромхон зуурын настай хортон ургамал шиг зуурдын учралд угаасаа дургүй. Үүнийг чамд ойлгуулах гэж хувь тавилан бээр  цаг хугацааны галт тэрэгний тэрхэн зөрлөгт чи бид хоёрыг уулзуулсан байж мэднэ. Эхнэртээ хичнээн хайртайгаа хэнээс ч санаа зоволгүйгээр харуулдаг залууг харахаар эр хүнд итгэх итгэлийн минь гал бадардаг юм.

Ханийн түшиг, гэрийн эзэн “Эр хүн” таны хайр гэргийн тань харцнаас гэрэлтдэгийг хэзээ ч битгий мартаарай.

 Э.Үржинханд
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо

30/01/2026
Утга зохиол Урлаг

Абай Кунанбаевийн “Билиг сургаал” ном монгол хэлээр хэвлэгджээ

28/01/2026
Кино Урлаг

Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн ижил нэрт уран сайхны кино энэ онд нээлтээ хийнэ

26/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.