Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын яруу найргийн “Алтан гөрөөс” фестиваль болно
Нийгэм

Олон улсын яруу найргийн “Алтан гөрөөс” фестиваль болно

Урлаг Урлаг03/09/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images6910263342013-09-02-14-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фистиваль хоёрдох удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Өмнөх онд тус фестивальд оролцогчид Дорноговь аймгийн Хамарын хийд-Хөвсгөл, Шувууншанд-Хатанбулаг, Эргэлийн зоо-Улаанбаатар, Заан Тэрэлж гэсэн маршрутаар аялаж байсан юм.

Тэгвэл энэ жил болох "Алтан гөрөөс" фестиваль Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн нутгаар Цэнхэрмандал, Хар зүрхний Хөх нуур-Батширээт, Онон, Хурх-Дэлгэрхаан, Хөдөө арал, Аварга Тосон гэсэн маршрутаар зохион байгуулагдахаар болжээ.

Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл, "Шинэ Монгол" радио, хамтран зохион байгуулагчаар "Монголын үнэн" сонин, www.unen.mn, www.bolod.mn, Монгол туургатны утга соёлын "Шинэ зуун" нийгэмлэг, www.mongolic.mn зэрэг байгууллагууд, Ивээн тэтгэгчээр "Есүжин хүлэг" эко салон, "Хөх нуур" жуулчны бааз, "Альфа моторс" ХХК, 4Х4 авто сервис зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.
 
"Алтан гөрөөс" олон улсын яруу найргийн фестивалийн гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм. Тиймээс байгалийн сайханд аялан, шүлэг найргийн эрчимлэг долгионоор байгаль эх дэлхийгээ тайтгаруулахаар зорьж буй гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.