Ангилал: Балет

П.И Чайковскийн “Цөмөөхэй” балетыг ДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Монголын нийт хүүхэд багачуудыг мэргэжлийн бүжигчидтэй…

Л.Минкусын “Дон Кихот” балетыг ДБЭТ-ын тайзнаа толилууллаа. Энэ удаагийн тоглолтыг Ардын жүжигчин О.Ганбаатарын мэндэлсний 80 насны ойд зориулан тоглосноороо онцлог…

ДБЭТ-ын уран бүтээлчид А.Аданы “Жизель” балетыг тоглож, гэнэн цайлган охины хайр дурлалын түүхээр үзэгчдийнхээ сэтгэлийг баясгалаа. Энэ удаа тайзнаа Жизельд…

Тэсвэр, тэвчээр…Түүний дараа төгс “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Баллет. Баллетийг анх XV зууны сүүл XVI эхэн үеэр Италийн хааны ордонд бүжиглэдэг байжээ. Яваандаа Францийн хааны ордонд дэлгэрсэн байна. 1800 оны сүүл үеэр XIV Луйс, Парист баллетийн анхны мэргэжлийн Рояал академийг байгуулж байжээ.

Дэлхийн сонгодог бүжигт маш том өөрчлөлт хийсэн Оросын хөгжмийн мастер П.И.Чайковскийн цагаахан хун охид өдгөө 136 дахь жилдээ бүжиглэж байна.

Хүн төрөлхтний сонгодог бүжгийн санд өч төчнөөн бүжгэн жүжиг байдаг ч ертөнц дээрх бүх балетчид “Цагаан хун” болохыг мөрөөддөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ цагаан хун чухам юугаараа бүжигчин охидын зүрх сэтгэлийг соронздон татаж байдаг юм бол оо. Үүний учрыг олон хүн П.И.Чайковскийн хөгжмийн өнгө будаг, сэтгэлийн хурц хөдөлгөөн, өгүүлшгүй тансаг аялгуутай холбон тайлбарласаар байна.

Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. Ballet гэдэг франц үгийн латин гарал нь ballo буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг.

11-р сарын 20 нд Оросын сонгодог урлагийн агуу бүжигчин Маяа Плисецкая 85 нас хүрч байна. Гайхалтай бишрэм энэ эмэгтэйн насны тэмдэглэлт ойг Парис, Москва хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Тэрээр далан настай дэлхийн нэртэй тайзуудыг эзэгнэж явсан нь ёстой л нэг ид шидийн гэлтэй. Тийм ээ, Майя Плисецкая, тэр 80 насныхаа тэмдэглэлт ойгоор Морис Бежарын өөрт нь зориулан тавьсан “Аве Мария” балетыг бүжиглэж тайзнаа гарсан юм. Сонгодог бүжгийг ийм урт удаан бүжиглэнэ гэж түүхэнд үгүй билээ. Түүнд зориулж олон нэртэй бүжиг дэглээч бүтээлээ тавьж, түүний дүрээр дээд зиндааны загвар зохион бүтээгчид загвараа зохиож ирсэн. Олон арван шүлэгч, зохиолч, хөгжмийн зохиолчид чухамдаа гайхамшигтай энэ жүжүгчин эмэгтэйн гоо сайхан, авъяас чадварыг бишрэхийн хирээр шүлэг, аялгуугаа бичиж иржээ.