Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»Балетын сургуулийн бахархалт өдөр болно
Балет

Балетын сургуулийн бахархалт өдөр болно

Урлаг Урлаг01/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын балетын үндэсний сургуулийн 2024-2025 оны бахархалт өдөр болох “Хаврын баяр” тайлан тоглолт тавдугаар сарын 11-нд УДБЭТ-т 12.00 цагаас болно.

Сонгодог урлагийн ирээдүй болсон, балетаар дамжуулан урлагийн боловсрол эзэмшиж байгаа сурагчдын жил бүр толилуулдаг тайлан тоглолтод Монгол балетын үндэсний сургуулийн “Хүүхдийн хөтөлбөр”-ийн гурван настнуудаас эхлээд бүх шатны сурагчид, “Сонгодог балет” болон Насанд  хүрэгчдийн хөтөлбөрийн суралцагчид бүгд оролцоно.

Энэ удаагийн “Хаврын баяр”-ыг Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид багш нартаа хүндэтгэл үзүүлэх хүрээнд зохиомжилж, сонгодог урлагийн боловсрол олгож байгаа багш нараа алдаршуулж, талархал илэрхийлж байгаагаараа онцлогтой болж байна.

Зургаагаас дээш насны хүүхдүүд үзэх боломжтой, Балетын сургуулийн нас насны ангиллын хөтөлбөр, түүний үр дүнг нүдээр үзэж, танилцах боломжийг олгодог, хүүхдүүдэд хамгийн ихээр урам, зориг, баяр баясгалан өгдөг “Хаврын баяр”-ын тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой.

Монголын балетын үндэсний сургуульд Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан, Ч.Ганчимэг, Т.Энхсүрэн нарын удирдлага дор өдгөө 100 гаруй хүүхэд хичээллэж, өөрсдийн нас, онцлогт тохирсон нарийвчилсан, төлөвлөгөөт сургалтуудад жилийн турш системтэйгээр хамрагдаж байна.

Соёлын тэргүүний ажилтан Ц.Жаргалан багшийн тухайд 1989 онд ОХУ-ын Пермь хотын Балетын сургууль төгссөн ба 1989-2012 онд УДБЭТ-т гоцлол балетчинаар ажиллаж байсан. 2010 онд СУИС-д Дасгалжуулагч, багш мэргэжлээр бакалавр хамгаалж, 2009-2014 онд УДБЭТ дэргэдэх Балетын студид багшилж байгаад 2015 оноос одоог хүртэл “Монголын балетын үндэсний сургуульд багшаар ажиллаж байна.

Соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг багш 1989-1997 он хүртэл УДБЭТ-т гоцлол бүжигчнээр, 1997-2000 онд Польш улсад мэргэжлээрээ тус тус ажилласан.  2012 онд Соёлын дээд сургуульд Бүжгийн багшаар мэргэжил дээшлүүлж, 2013 онд Удирдлагын академид төрийн удирдлагын чиглэлээ суралцаж төгссөн. Түүний хувьд мөн ялгаагүй 2015 оноос хойш буюу арав дахь жилдээ Монголын балетын үндэсний сургуулийн багшаар ажиллаж байна.

Харин Т.Энхсүрэн багшийн хувьд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын Консерватор) төгссөн. 2018-2020 онд Hongoro’s ballet school, Andra ballet-д багш, 2020-2021 онд Classic ballet studio”-д багшилж байсан. 2020-2024 онд Москва хотын балетын сургууль (бакалавр)-д суралцаж, төгссөн ба үргэлжүүлэн 2022-2024 онд Москва хотын Буинхан бүжгийн студид багш, 2025 оноос Монгол Улсын консерваторын сонгодог бүжгийн багш, Монголын балетын үндэсний сургуульд багшаар тус тус ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025
Сонгодог урлаг Урлаг

Хөгжмийн их гүрний элч, төгөлдөр хуурч

05/06/2025
Балет Урлаг

“Оросын эзэн хааны театр”-ын уран бүтээлчид “Хунт нуур” балетыг Монголд тоглоно

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.