“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс охид, бүсгүйчүүд бүртгүүлэн оролцсоноос шилдэг 19 оролцогчид шалгаран үлджээ.
Ангилал: Хувцас загвар
Сар шинээр олны танил эрхмүүд хэрхэн гоёв?
Олны танил бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёл
Селена Гомезийн загварлаг хувцаслалтаас /Фото/
2017 оны шинэ жилийн даашинзны загварын чиг хандлага
Викториа Секрет шоуны улаан хивсний ёслол /Фото/
Vera Grafin von Lehndorff -Steinort нь 1939 оны 5 сарын 14-нд Зүүн Пруссын Кёнигсберг хотод буюу одоогийн ОХУ-ын Калининград хотод төржээ. Тэрээр Германы загвар өмсөгч, жүжигчин зураач бүсгүй байсан бөгөөд түүнийг Veruschka эсвэл Veruschka von Lehndorff нэрээр нь илүү таньдаг. Тэрээр богинохон хугацаанд боловч баян тансаг амьдралыг туулж өнгөрүүлсэн юм. Эцэг Heinrich Graf von Lehndorff-Steinort нь Адольф Гитлерийг эсэргүүцэгч “German Resistance” бүлгэмийн гишүүн байсан бөгөөд Veruschka-г таван настай байхад Гитлерийг алахаар завдсан гэх хэргээр баривчлагдан хороогджээ. Эцэг нь нас барсны дараа түүний гэр бүл Дэлхийн 2-р дайныг дуустал ажилчдын лагерт амьдарсан байна. Дайн дууссаны дараа тэд гэр оронгүй хоцорч Veruschka 13 настайдаа сургуульд орсон гэдэг.
Zara буюу түүнийг үндэслэгч Амансио Ортега
Zara-г үндэслэгч Амансио Ортега 1938 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн Испани гаралтай хүн юм.
Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагийн төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна. Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодгоос гадна хувцасны загвар нь дээд зэргийнх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ.
