2016 оны 09 дүгээр сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
