Ангилал: Дуу хөгжим

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш юм. Олон хүмүүс бясалгал хийдэг хүмүүсийн эгнээнд элсэх болжээ. Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд бий:

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 20. Сумъяа гараг. Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Арвидах.Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.

2016 оны гуравдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Дархадын хотгороор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

“Чин үнэн сэтгэлээсээ хүсч, ухаангүй сонирхон уншаад хязгааргүй их баярлах шиг сайхан юм хаа байх вэ. Гэвч хамгийн чухал нь яах гэж гэдэгт оршино. Хамгийн эрхэм нь зорилго. Зорилгогүй уншина гэдэг бол булаг шанд, шалбааг балчигийг ялгахгүй амсахаар юуны өөр” гэж Төрийн соёрхолт зохиолч Дарма Батбаяр хэлсэн байдаг.

Поп рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Гэрэл “Намайг хайрлаад өгөөч”, “Хайраа цоожил”, “Чингис хаан” зэрэг дууг дуулан сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэрээр Герман улсад 15 жил ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд ‘”Тэр гэрэл нь чи өөрөө” хэмээх хоёр дахь цомгоо 2014 Герман улсад хэвлүүлсэн юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 18. Санчир гараг. Салхины эх одтой, 3 хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана.

Би траншейны архичин байсан бүхнийг тэгээс эхэлсэн гэж сэтгүүлч надтай илэн далангуй ярилцах энэ хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. Түүний үзэж туулсан бүхэн ухаарал, хайртай хоршиж хорвоо дээрх хамгийн гайхамшигтай амьдралыг түүнд заяажээ. Тэрээр Эрдэнэт хотын “Наалдан пад” гутлын салоныг үүсгэн байгуулаад зогсохгүй үргэлжлэх амьдралын уртад “Суу-Ариг” гутлын үйлдвэрийг хүртэл нээн ажиллуулж олон хүнийг ажлын байраар хангасан ачтай буянтай сайхан ажил хийж яваа нэгэн. Ухаарлын зам дэндүү урт байсан хэдий ч Уужим буурал хорвоод хийж бүтээх үйлс нь дардан байлаа.