Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 9. Сугар гараг. Найман цагаан мэнгэтэй, онгоц одтой, улаан бар өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өөр газар оронд нүүн шилжих эсвэл байраа солих санаа төрж магадгүй. Энэ нь өндөр настай эцэг эхийн бие тавгүйтсэнтэй холбоотой байж болох магадлалтай. Таны дотно хүмүүсийн байдал таагүй байгаа тул асуудлыг та л шийдэх болно. Мөн та санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж оролдох хэрэггүй. Өөртөө анхаарал тавьж аль нь хамгийн зөв гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүмүүст өөрсдөө бүхнийг хийх хэрэгтэйг ойлгуулж чадвал танд ямар ч асуудал тулгарахгүй. Гадаад руу аялах төлөвлөгөө бүтэх тийшээ хандах бөгөөд таныг санхүүгийн асуудлаа тооцоход хүргэнэ. Сэтгэлээр уналгүй итгэлтэй байж чадвал та мөнгөө өсгөж чадна. Энэ боломжийг бүү алд. ыг хэрхэн даван туулах талаар суралцах хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Аз туршсан өдөр. Өөрийн бодол үнэнч байх уу хүний үгээр явах уу гэдэг дээр эргэлзээ үүснэ. Энэ нь тогтворгүй байдлыг бий болгох байх. Багийн бусад гишүүнд асуудал учруулж, уур бухимдлыг төрүүлдэг нэг ажилтан танай байгууллагад байна. Та бүтээлч санаачилга гаргаж, бусдад хэт шүүмжлэлтэй ханддаггүй. Иймээс одоо нэг үг хэлэхэд тэд таныг сонсоно. Харилцаанд өнөөдөр хүндрэлтэй талууд гарч болзошгүй байна. Тиймээс харийн хүнтэй харилцдаг болохын тулд та гадаад хэлний хичээлд суух талаар бодож эхлэх бололтой. Холоос мэдээ сонсож магадгүй. Хууль зүйн асуудал маргаашийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Адал явдлаар дүүрэн өдөр. Магадгүй та өөр соёл иргэншилтэй танихгүй хүнтэй романтик харилцаа тогтооно. Ямар нэгэн өөр зүйл хийх нь тань бие сэтгэлд сайнаар нөлөөлөх болно. Тиймээс нээлттэй бай. Холын төрлүүд, эсвэл хадмууд чинь танд өглөгч хандах тул тэдэнтэй холбоо борь. Аяллаар явж чадахгүй байгаа бол түүхэн газруудаар явах нь сонирхолтой байх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Мөнгөний гэрээ хэлэлцээр нь ашиг олохоосоо илүү танд бухимдал төрүүлэх болно. Таны мөнгөний гэрт гайхалтай хэлэлцээр хийгдэнэ. Хэрвээ та хичээл зүтгэл гаргавал орлого тань нэмэгдэх болно. Шинэ танил хэрэгтэй бол та шинэ байгууллагуудад элсэж болно. Бусадтай өөрийн зорилго болоод сонирхлоо хуваалц. Зохиолчдын бүлэг болоод хөрөнгө оруулагчдын клуб гэхчлэн өөрийн дуртай клубд нэгдсэнээр найз нөхдийн хүрээ тэлэгдэх болно. Мөн энэ нь чөлөөт цагаа маш таатай өнгөрөөх арга юм.
ОХИН (8/23-9/22)
Долоо хоногийн төгсгөл ойртох тусам од гаригуудын нөлөө сайжирч байна. Энэ ордныхны сайн чанарт тулгуурлан урсгалаар өдөр тутмынхаа асуудлыг шийдэхэд хялбар болгож, сэтгэлийг чинь амраана. Тулгарах нөхцөл байдал, бэрхшээл таны санааг ердийнх шиг ихээр зовоохгүй бөгөөд энэ нь зорилго, тусгай төлөвлөгөөг чинь тодорхой болгож өгнө. Найз нөхөд хамтрагчдынхаа хүрээнд анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойронд чинь зарим нэг өөрчлөлт гарч байж болох юм. Өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Та өөртэй чинь харилцдаг бүх хүнийг хайрлах болно. Сонирхолтой арга хэмжээнүүдэд нэгээс илүү урилга хүлээн авбал бүү гайх. Аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна. Таны ажлын орчинд зөрчилтэй нөхцөл байдал үүсч хүнд ажил хүлээж байна. Гутрахын оронд сэтгэл хангалуун байхыг хичээ. Дарга чинь таны авьяас чадварыг үнэлж цалин нэмж магадгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Маш хүнд өдөр. Эрч хүч, бүтээлч байдал, сексийн чадамж доогуур байна. Ялангуяа энэ нь эрэгтэйчүүдэд хамааралтай. Тиймээс нөхцөл байдлыг ухамсарлаад эргэн тойрныхонтойгоо харилцаагаа тодорхойлсон нь дээр. Шинэ, өөрт танил бус зүйлээс холхон байж, хуучин, дасал болсон ажлаа үргэлжлүүл. Эрэгтэйчүүд өнөөдөр хайртай бүсгүйдээ, гэргийдээ цэцгийн баглаа худалдан авахаа мартуузай. Харин эмэгтэйчүүд хайр сэтгэлийн харилцаанд хүндрэл тохиолдож болзошгүйг анхааруулж байна. Таны хүйтэн хөндий зан эсвэл хоол хийх чадваргүй байдал эсрэг хүйстнийг тань сэтгэл хангалуун бус болгох бололтой. Гэхдээ хөгжилтэй наргиа, энхрий дотно үнсэлт эвлэрэлд хүргэхийг санаарай.
НУМ (11/22-12/21)
Хүчтэй өдөр. Аливаа эерэг хандлага хувийн амжилтанд хүргэнэ. Таны өөрийн ордонд байх сарны улмаас таны гадаад төрх, зан байдал урьдах шигээ байна. Хүмүүсийг гайхшруулахаар хувцасласан хэн нэгэн өөрийнхөө хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэнэ. Хэрвээ боломжтой бол өөрийгөө хяналтаас чөлөөл. Энэ нь магадгүй эргэн тойрны хүмүүсийг захирахад хялбар байх бөгөөд харин гэр бүлийнхэндээ ингэж хандаж болохгүй. Хэрвээ та өөрийгөө дүрэлзэж байгаа хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байлгаж чадвал дурлал таныг дагах болно.
МАТАР (12/22-1/19)
Таны үг тус болох бөгөөд үндэстэй гэж бодож байлаа ч та бусдыг шүүмжлэх, буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Хамт ажиллагсад юм уу хамт суралцагсад, хамаатнууд чинь тантай адил бодолтой байхгүй бололтой бөгөөд таны үгийг доромжлолд тооцож болох юм. Оюуны даалгавар, ажил гүйцэтгэхдээ анхаарлаа төвлөрүүл. Хэдийгээр идэвхи чармайлтгүй байдал амжилтад саад болж болох авч яг одоо таны ухаан хурц бөгөөд сэргэг байна.
ХУМХ (1/20-2/18)
Энэ өглөө өнгөрсөн дурсамжууд нь маргааныг авчирна. Хадгаламжийн дугаар, зээлийн картын дугаараа мартах нь бухимдалд хүргэж магадгүй. Үрлэг зарлагадаа анхааралтай ханд. Аливаа зүйлд зориулж буй бэлгэндээ хязгаарлалт тогтоо. Зээлийн карт, эсвэл банкны зээлээ өсгөх өргөдөл нь мэдээллээ буруу өгсөн зэрэг олон шалтгаанаас болж хүчингүй болно. Үүд хаалгаа дэлгэн, зочломтгой байх нь танай зочдод таалагдана. ж болох авч яг одоо таны ухаан хурц бөгөөд сэргэг байна.
ЗАГАС (2/19-3/20)
Амбицтай энэ ордныхон шинэ сэргээх, хэрэгтэй сургалтанд хамрагдсанаар эргээд карьер хөөх асуудалд тань тустай байх болно. Чухал найз нөхдөө цуглуулах нь урам зоригийг тань бадрааж өгнө. Амралтын өдөр эхлэх гэж байгаа тул амрахдаа бэлдээрэй. Гэр бүлийнхэнтэйг цагийг зугаатай өнгөрүүлэхээр ажлаа зохицуул.