Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 17. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
