Ангилал: Дуу хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 22. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлагаМунхрахуй. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 21. Бархасвадь гараг. Шийдэм одтой одтой, 2 хар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлагаХуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана.

Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бороо орж, 7-ноос ихэнх нутгаар хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Зарим нэг зүйлийг хичнээн олон удаа уншаад ч ойлгохгүй байх явдал бидэнд тохиолддог. Энэ нь сүүлийн үед ерөөсөө тархиа дорвитой гэгч нь ашиглаагүйн шинж. Юмыг хурдан сурах нэг арга бол зогсолтгүй сурах явдал өөрөө юм. Заавал хүнд хэцүү зүйл гэлтгүй, өөрийнхөө дуртай зүйлийнхээ талаар ч байсан хамаагүй ямарваа шинэ мэдлэг, мэдээлэл авч, юуг ч юм идэвхтэй бодож байхад л бидний тархи тэлдэг. Тиймээс тархиа царцаахгүйн тулд та өдөр бүр оюуны хөдөлмөр хийж бай. Түүнчлэн нэг ойлгосон зүйлээ дахин дахин давтаж, хэрэглэх нь ч үр дүнтэй арга юм.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 20. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана.