Ангилал: Дуу хөгжим

Үсний чолк нь хүний нүүрний хэлбэрийг засаж, өө сэвийг дарахаас гадна илүү нас залуу харагдуулах чадвартай. Тиймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд үсний чолк тайрах хялбар аргыг хүргэж байна. Магадгүй та үсчин орох шаардлагагүй болох ч юм бил үү.

Нийтийн дуунд өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө үеийн залуусаа өнгөлж яваа дуучин Д.Найдандорж анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд Эрийн хийморь бадраасан Монгол бөхийн өргөөнөө хийхээр товоо зарласан билээ.

Улсын Филармони 44 дэх үзвэрийн жилийн нээлтийнхээ хүрээнд Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс үзэгч түмэндээ толилуулах “Сонгодог хөгжим” зорилтот төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус төслийн хүрээнд нийт 6 тоглолт тоглогдох юм. Энэ сарын 15 буюу өнөөдөр орой 19.00 цагт Филармонийн тайзнаа Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог хөгжмийн концертыг толилуулна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, 3 хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана.

Ойрын 2 хоногтоо говь талын нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө хүйтэрч 3-5 градус дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана.

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.