Ангилал: Дуу хөгжим

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ үзэгч, сонсогчдодоо “Шинэ жилийн бэлгээ” задаллаа. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр” зэрэг дуугаар арвижжээ.

Хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр хоногшиж үлдсэн шинэ жилийн тухай дуу бол яах аргагүй “Сүлд модны наадам”. Энэ дуугүйгээр аливаа шинэ жилийн баярын үдэшлэг, цэнгүүнийг төсөөлөхийн аргагүй.