Ангилал: Дуу хөгжим

Монголын уртын болон ардын дууны анхдагч “Язгуур” хамтлагийн хоёр дахь уран бүтээл “Бөмбөгөр цагаан” дууны клипыг хүргэж байна. Энэхүү дуугаа Монголын бүх үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан гаргажээ.

Жил бүрийн энэ баяраар цэцэг, чихэр болоод онцгой бэлгүүдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэхүү 2-р сарын 14-ны өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Түүх сөхөж үзвэл…

Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулж УИХ Г. Уянга бүх дурлалт хосууддаа зориулан өөрийн хоолойгоор дуучин Ариунаагийн жаргаж үзээгүй зул дурлал дууг дуулж мэндчилгээ дэвшүүлжээ.

Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулья. Сүнсний холбоосын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ихэр сүнс, хос дөл, дотно сүнснүүдийн талаар нийтлэлийг уншаарай. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биентэйгээ учраад байна. Өнөөг хүртэл ихэнх хос дөлүүд зэрэг төрдөггүй байсан бөгөөд хүний амьдралаар ээлжлэн амьдарсаар ирсэн.
Сүнсний холбоосууд хүчирхэг, сэтгэл татам, ойр дотно байдаг хэдий ч “заяаны хань” буюу өөрийн сүнсний нөгөө талтайгаа учрах нь сүнсний холбоосоос юугаараа өөр байдаг вэ?

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 25. Санчир гараг. Гар одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана

2015 оны хоёрдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, говийн болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, баруун зүгийн нутийн өмнөд хэсэг болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 16-21 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.