Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 24. Баасан гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлагаАвахуй. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ өдөр хуурмаг, гайхам байдлын дор өнгөрнө. Ажил болон хувийн амьдралд хүндрэл гарч мэднэ. Өнөөдөр ажил хэргийн идэвх гаргахгүй байсан нь дээр. Итгэлгүй хүмүүсээс эелдгээр зайгаа барихыг хичээ. Удирдлагатайгаа аль болохоор уулзахгүй байсан нь дээр. Хувийн амжилтын тухай бодоход сайнгүй өдөр. Ажилдаа ялангуяа бичиг баримттай харьцахдаа туйлын анхаарал болгоомжтой бай.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Өөртэө хэт их итгэлтэй байх нь өнөөдөр таныг хүнд байдалд оруулах бололтой. Энэ нь таны ажил хэрэг болон ар гэрийн байдалд муугаар нөлөөлнө. Сэтгэл санаа тогтворгүйтэж, уур уцаар тань хөдлөж, өөрийгөө бусдаас тусгаарлаж, дуугаа хураах магадлал өндөр байна. Дотоод түгшүүртэй байдал дээд цэгтээ хүрч өөрийгөө барьж чадахгүй хямралд орж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Сайхан өдөр, ялангуяа уран бүтээлийн чиглэлийн мэргэжилтэй эрэгтэй энэ ордныхны хувьд илүү сайн байх болно. Таны авъяас чадвар, мэдлэг туршлагыг дарга удирдлага болон хамтран зүтгэгчдийн зүгээс өндөр үнэлэлт өгч, шагшин магтах болно. Амьдралын эрч хүч дүүрэн байх өдөр. Эрсдэлтэй байгаа дурын салбарт ч амжилт дагалдах болно.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд үе ирж байна. Ажил хэргийн түншүүд болон ойр дотны хүнтэй холбоотой шийдэгдээгүй харьцаа тань таниас хамаг хүч энерги, цаг хугацааг булаана. Ажил төрөлд идэвхи гарган зүтгэх шаардлагагүй ба ялангуяа хөрөнгө мөнгө шаардсан ажил төслөө хойшлуулах хэрэгтэй болох нь. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлал маш өндөр байна. Урьдын шийдэгдээгүй ажил хэргээ цэгцэлж, хэтийн төлөвөө урьдчилан таахад цаг заваа зарцуулаарай.
Арслан (7/23-8/22)
Тайван өдөр. Өнөөдөр таны ажил, уран бүтээлд сэтгэл санааны өөрчлөлт, хэсэгхэн зуурын нөхцөл байдал ихээр нөлөөлнө. Өнөөдөр урлагийн салбарынхан ажилдаа алдаа эндэгдэл гаргаж болзошгүй байгаа тул хийж буй зүйлийнхээ хор уршигийг эхлээд сайтар тооцоолон бодох хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийж амжилт олж магадгүй. Зөн билэгтээ найд. Тэр танд агшин зуур шийд гаргахад тусална. Хэрвээ таны ходоод гэдэс өвдөөд байгаа бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй бөгөөд гэрийн аргаар эмчлэх гэж оролдох нь улам асуудлыг хүндрүүлэх магадлалтай.
Охин (8/23-9/22)
Азгүйтэл, бүтэлгүйтэл төгсгөлдөө хүрч дуусгавар болно. Та өөрийнхөө амьдралд өөрчлөлт хийх гэсэн хүсэлд автсаар яваа бололтой. Тэгвэл түүнийгээ хийхэд тохиромжтой сайхан цаг үе ирсэн байгаа тул нэн даруй шийдвэрээ гаргаарай. Ивээн тэтгэчдийн зүгээс шинэ санал санаачлагыг танд дэвшүүлж, найз нөхөд ч таныг бүх талаар дэмжин тусална. Ажил хэргийг хар хайрцганд удаан хугацаагаар хадгалах хэрэггүй. Бүх зүйл бүтэлтэй байх тул зоригтойгоор урагш тэмүүлж ажиллах нь чухал.
Жинлүүр (9/23-10/22)
Нийтийг хамарсан үйл ажиллагаа эхлэхэд таатай өдөр. Сэтгэл ханамж мөн сайн үйлсээс энерги авах, бүтээлч уулзалт, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, концерт уралдаанд таатай өдөр. Үр хүүхдүүдтэйгээ нийтийн үйл ажиллагаанд оролцохыг зөвлөж байна. Таны өгөөмөр хандлага болон цэвэр ариун зан чанар тань нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэхэд туслах болно. Өдрийн хагас гэр орны ажил, амралт болон уур амьсгалыг шийдвэрлэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Санхүүгийн асуудал, аялал зугаалга, ийш тийш явахад таагүй өдөр. Ажил болон гэр орны асуудал таатай шийдвэрлэгдэнэ. Магадгүй ажлын хүрээнд шийдвэрлэх асуудал одоо болтол зууралдах бололтой. Энэ нь хувийн амьдралд таагүй хандлага авчирна. Энэ бүхэнд бухимдах хэрэггүй бүгдийг гартаа авч зохицуулаарай. Та өөрийн гараар ая тухтай байдлыг бүрдүүлж чадна.
Нум (11/22-12/21)
Энэ өдрийн гол уриа нь энэрэнгүй сэтгэл, бусдыг дэмжиж туслах болон эдгээж анагаахад оршино. Найз нөхөд, ойр дотны хүмүүс болон ажил хэргийн түншүүд танд хандан тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэх бололтой. Өнгөрсөн өдрүүдийн сөрөг хандлагууд одоог хүртэл танаас салахгүй дагасаар байна. Унтахын өмнө цэвэр агаарт зугаалах, халуун ваннд орох, зөгийн балтай аяга халуун сүү, аль эсвэл цай уух хэрэгтэй. Эдгээр аргуудын нэг нь танд заавал тус болно.
Матар (12/22-1/19)
Алдагдалд орох өдөр. Санхүүгийн асуудалтай болгоомжтой хандахыг зөвлөж байна. Магадгүй гэнэтийн мөн зөвшөөрөхийн аргагүй зарлага гарна. Магадгүй хардалт эсвэл мөнгөнөөс болоод хэрүүл маргаан гарч болзошгүй. Мөнгөнөөс үнэтэй зүйлээ алдаж магадгүй. Дарга удирдлагын зүгээс шүүмжлэл ирнэ. Иймээс энэ өдөр маш тэвчээртэй байж, биеэ барь. Чухал ажилдаа анхаарлаа хандуулж, бусдыг хойш тавь. Огцом түргэн аашилбал шал дэмий хэрүүлд татагдан орох аюултай.
Хумх (1/20-2/18)
Энэ өглөө ажлын түншүүд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, эсвэл эвгүй зан гаргаснаас болж гомдож, урам хугарах бололтой. Та бүх хүчээ дайчлан ажилла, ингэснээр өдрийн таагүй хандлагыг өөрчилнө. Төрийн байгууллага, дээд удирдлагад хандахад бүтэмжтэй. Гэхдээ та төлөвлөгөөгөө нууцалсан нь дээр, эс тэгвэл үдээс хойш бүтэлгүйтэж болзошгүй.
Загас (2/19-3/20)
Хамтрагчаа анхааралтай анзаарах хэрэгтэй. Найрсаг, өрөвдөх сэтгэл нь ямар нэг зүйл илэрхийлэхгүй. Та амьдралын төлөвлөгөөгөө ихээр засах болох нь. Таагүй байдалд өнөөдөр хялбараар ханд, үйл явдлын таагүй явц нь сайн зүйлийн эхлэл болно. Энэ өдөрт зориулж нарийн, нягт, тодорхой, дэлгэрэнгүй ажлын төлөвлөгөө, арга ажиллагааг бодож олох хэрэгтэй.
www.urlag.mn