Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг27/07/2026Шинэчлэгдсэн:27/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хошин урлагийн “акулууд”-ын нэг “Х ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Ишдоржийн Одончимэг нь 1967 оны энэ өдөр буюу долдугаар сарын 27-нд мэндэлжээ. Тэрбээр 1989 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг дүүргэж, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсжээ.

1989 онд сургуулиа төгсөөд Улсын хүүхэд, залуучуудын театрт, 1991 оноос  УДЭТ-т ажиллаж,  2001 оноос “Х ТҮЦ” продакшнаа байгуулалцан, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Мэргэжлээрээ 40 шахам жил ажиллаж байгаа түүнийг хошин урлагийн акулуудын нэг хэмээн үнэлдэг. Түүний мөрөөдөл нь кино бүтээх байсан бөгөөд “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг коног найруулсанаар биелэлээ олсон. Үргэлжлүүлэн “Болсон явдал”, “Танхай тээгч”, “Солиот эх” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлүүдийг найруулан үзэгчдэд хүргэжээ.

“Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Ромео, Жульетта”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн бол дэлгэцийн уран бүтээлийн тухайд “Сэрүүн дуганы мөхөл” кинонд анхлан гол дүр бүтээж, түүнээс хойш “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Хайрыг хайрла”, “Үхэж үл болно-Чингис хаан”, “Болсон явдал”, “Тагнуулч аав”, “Танхай тээгч”, “Солиот эх”, “Алтан өндөг”, “Говийн домог”, “Базарваань”, “Би эмээ болохгүй” зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ.

“Алаг нүдэн Одноо” гэгддэг Ардын жүжигчин И.Одончимэгт уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөгөөд төрсөн өдрийн мэндийг хүргэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026
Кино Урлаг

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

06/09/2026

Дилан Спроус “Disney” бол түүний хүүхэд насны тэвчишгүй хөдөлмөр байсан гэлээ

06/09/2026

Өнөөдөр Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Гомбо-Очирын төрсөн өдөр

06/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.