Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан залуу дуучин А.Хишигдалай энэ удаагийн ярилцлагад маань уригдлаа.
Сүүлийн үед охид залуусын сонсох дуртай болоод байгаа олон сайхан дууг амилуулсан авьяаслаг дуучин маань “Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогчийн нэг болж байсныг уншигчид мэдэх биз ээ. Тэрбээр энэхүү амжилтаа бататган өнгөрсөн хавар зохиогдсон “Best of the best” наадмын Гран при шагналын эзнээр тодорсон билээ.
