-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээл өндөр үү? Сүүлийн үед олон жүжигт тоглоод зав муутай байгаа байх?
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Хамгийн сүүлд “Тэнгэрийн аялгуу” гээд бүүвэйн дууны домгоор хийсэн сайхан зохиолыг жүжиг болгож тавилаа. Энэ миний мөрөөдөл байсан.
