Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Мүраками Харүки шинэ романаа уншигчдад хүргэнэ
Утга зохиол

Мүраками Харүки шинэ романаа уншигчдад хүргэнэ

Урлаг Урлаг24/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы нэрт зохиолч Мүраками Харүки ирэх долдугаар сард шинэ романаа худалдаанд гаргах болсныг “Shinchosha” хэвлэлийн газар зарлажээ. Зохиолч ийнхүү гурван жил завсарласны эцэст шинэ бүтээлээр уншигчидтайгаа уулзах гэж байна.

“Кахогийн үлгэр” нэртэй уг романд 26 настай зурагт номын зохиолч Кахо хэмээх бүсгүйн тухай өгүүлэх юм байна. Энэ нь Мүракамигийн хувьд эмэгтэй хүнийг зохиолынхоо гол дүр болгон бичсэн анхны тохиолдол юм. 

352 хуудастай уг роман нь 2024 оны зургаадугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд утга зохиолын “Shincho” сэтгүүлд дөрвөн хэсэг болон хэвлэгдсэн “Кахо” цувралыг нэгтгэж, шинэчлэн бичсэн зохиол аж.

Уг зохиолын эхний хэсгийг англи хэл рүү Филип Габриэл орчуулсныг 2024 онд “The New Yorker” сэтгүүлд хэвлүүлж байжээ. Шинэ роман долдугаар сарын 3-ны өдөр хэвлэмэл болон дижитал хувилбараар худалдаанд гарах гэнэ. Зохиолчийн сүүлийн роман “The City and Its Uncertain Walls” 2023 онд хэвлэгдэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026
Утга зохиол Урлаг

Нэрт орчуулагч, ахмад дипломатч Д.Цахилгаан таалал төгслөө

18/10/2026
Утга зохиол Урлаг

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей Олон улсын арт фэйрт дөрөв дэх жилдээ оролцож байна

26/10/2026

Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той

26/10/2026

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.