Ангилал: Дуу хөгжим

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Т.Баттулгатай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр энэ сарын 22- нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийх “Эх орон дуудаж байна” уран сайхны киноны гол дүрд тогложээ.

“Ванкүүш” хамтлагийн реппэр Д.Дандий ирэх сарын 5-нд “Дандий 27” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Энэхүү тоглолтонд “Ванкүүш”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна “Опозит”, Dj Chin, Г.Тэнүүн, А.Хишигдалай зэрэг уран бүтээлчид урилгаар дуулах юм байна. Тэрбээр саяхан “Хувьцаа” цомогтоо орсон шинэ уран бүтээл “Инээд” дуугаа клипжүүлжээ.

Жил бүр зохион байгуулагддаг Литвийн “Street Musician’s Day” хэмээх хөгжмийн фестивалийг чимсэн онцлох үйл явдал нь Лондон хотноо ажиллаж амьдардаг уран бүтээлч Тадас Максимовас / Tadas Maksimovas болон Литвийн хөгжимчин, жүжигчин Андрюс Мамонтовас / Andrius Mamontovas нарын хийсэн “Hair Music” хэмээх сонирхолтой туршилт байсан юм.