Монгол Улсын гэрэл чимэг, өнгө зүс, ухаан тэвчээр, энэрэнгүй бүхний бэлгэдэл болсон эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ баярт зориулж урлаг соёлын уран бүтээлчид маань олон сайхан тоглолт, шинэ уран бүтээлээрээ бэлэг бариад байгаа. Тэгвэл дахин нэгэн шинэ уран бүтээл мэндэлсэн нь МУГЖ Э.Бүрнээбаяр болон Nuans группын хамтын бүтээл “Ээж минь” хэмээх сайхан дуу юм.
Ангилал: Дуу хөгжим
Уулзалтынхаа товыг тогтохын тулд бид хоёр нэлээд хугацаанд ярилцсан юм л даа. Түүнээс хамааралтай, хамааралгүй зүйлс бидний “болзоо”-г хэд хэдэн удаа хойшлоход хүргэсэн ч надад огт хэцүү санагдаагүй. Тэр бүрт нь “Өө, за” гээд л инээмсэглэн хүлээж авч байсан. Миний хүлээцтэй хандлага бол Анугийн баргийн хүнээс ажиглагддаггүй зөв цэгцтэй яриа, ажил хэрэгч, хариуцлагатай хийгээд эелдэг харилцаа нь надад гүн сэтгэгдэл төрүүлснийх.
Эрхэмсэг улаанбаатар хотын соёлтой залуус бүсгүйчүүдээ та бүхнийг galaxy events-с зохион байгуулж буй international lady party-нд урьж байна. Galaxy events анх удаа iloft function house-тай ажиллаж байгаагаараа онцлогтой. Хотын хамгийн галзуу шоунд украйн улсын дж mary hot уригдан ирж байна.
“Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана даа” дууг хятад залуу дуулжээ. Энэ дууг 1990-ээд оны эхээр “Харанга” хамтлаг олны хүртээл болгосон сүүлд дуучин Маралжингоо мөн дуулсан байдаг. Тэгвэл одоо хятад хувилбартай болсон байна. Та бүхэн энэхүү дууны 3 хувилбарыг сонсоод, өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай
Нисванис хамтлагийн “Сэтгэл хөдлөнө” шинэ цомгийн эхний дуу болох “Мартын 8” нэртэй шинэ уран бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.
Монголд салбараа нээгээд хэдийн 1 жилийн нүүр үзсэн Playboy сэтгүүл сард нэг дугаар гаргадаг билээ. Харин тус сэтгүүлийн нүүрийг чимэх үзэсгэлэнт охид бүсгүйчүүд энэ сэтгүүлийн гол нүүр царай болдог.
Ард түмнийхээ сэтгэлд аялгуут сайхан дуу, аядуу зөөлөн аашаараа хоногшин хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ардын жүжигчин, дуучин А.Долгор энэ сарын 8-нд “Зүйрлэшгүй сайхан” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэрбээр жил бүр эмэгтэйчүүдийн баярын өдөр өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж үзэгчидтэйгээ учран золгодог юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэе.
“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг залуу дуучин Баярцэнгэл ээлжит шинэ уран бүтээлээ гаргажээ. Дуучин П.Баярцэнгэл Швейцарийн хөгжлийн сантай хамтарч “Ёодол” нэртэй цомгоо гаргасан.
Тэгвэл залуу уран бүтээлч ирэх долдугаар сард Швейцарт болох ёодолчдын наадамд уригдаад байгаа. Түүний уригдсан уг наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гэнэ.
Дуучин Чойжоогийн шинэ уран бүтээл ” Thousand one flowers” дууны клипийг хүргэж байна. Энэхүү “Мянга нэгэн цэцэгс” дууны үгийг Г.Тэмүүлэн, аяыг Г.Билгүүн зохиожээ.
Дуучин Ану Нанагийн тоглолт дээр /бичлэг/
