Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Ширээний хөөрөг 600 гр жинтэй
Музей

Ширээний хөөрөг 600 гр жинтэй

Урлаг Урлаг25/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй хөөргүүдийг цувралаар танилцуулж байна.

Хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг бөгөөд аймгийн музейд хадгалагдаж буй ширээний манан хөөрөг нь XX зууны эхэн үеийнх. Тус хөөргийг мана, шүр, оюу, гууль, төмөр зэргээр бүтээжээ. Хэмжээний хувьд 13х10 см, 600 гр жинтэй.

Ширээний хөөрөг гэдэг нь уламжлалт хөөргийн нэг төрөл бөгөөд гол төлөв гоёлын болон бэлгэдлийн зориулалттай, ширээн дээр байрлуулан хэрэглэдэг хөөрөг юм. Ширээний хөөрөг нь гар хөөргөөс ялгаатай нь том хэмжээтэй, хүнд, ихэвчлэн ширээн дээр байрлуулж чимэглэл болгон хэрэглэдэг. Зарим нь үнэртэн хадгалах, орчны энергийг тэнцвэржүүлэх зорилготой байдаг.

Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай, мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийдэг бөгөөд бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий.

Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байсан бол хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ.

Төрийн түшээд, язгууртнууд ихэвчлэн хаш хөөрөг, лам нар шаазан болон сүүжин хөөрөг, төрийн хар хүн гартаам, чүнчигноров, манан хөөргийг голчлон барьдаг байжээ. Мөн эхнэр хүний барьдаг хавтаганы хөөрөг, хос хөөрөг гэж бий. Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйд хос хөөргийг бэлэглэдэг заншил байв.

Найрлага дахь хольцоосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг бөгөөд тэдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаалдаг төдийгүй гэр бүлийн аз жаргалыг бэлгэддэг. Мөн мана сэтгэл санааг сэргээх хүч тамир оруулах увидастай. Амар амгалан, хайр сэтгэлийг бэлгэддэг бөгөөд далдын муу хүчнээс эзнээ хамгаалж, урт удаан наслуулдаг. Мөн бамбай булчирхай, зүрхний өвчинд сайн төдийгүй даралт тогтворжуулах, цусны эргэлтийг сайжруулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана

30/07/2026
Музей Урлаг

”Хаадын зам” дөрөв дэх жилдээ түүхийн жимээр аялуулна

29/07/2026
Музей Урлаг

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.