Ангилал: Дуу хөгжим

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин хөөрхөн О.Дөлгөөнөө ээж болсон баярт мэдээг дуулаад 3 сар болж байна. Тэрбээр хүүдээ О.Ивээлт-од нэр хайрласан билээ. Өдгөө бяцхан хүү 3 сар хүрч байгаа. Тэгвэл О.Ивээлт-Од ээжийнхээ хамтаар “Nexus” хамтлагийн “Хүүхэд бүхэн адилхан” дууны клипэнд тогложээ. Ингээд олон хөөрхөн хүүхдүүийн тоглосон клипийн хамгийн жоохон жүжигчинг хэрхэн тоглосныг сонирхон үзээрэй.

Төв аймгийн Батсүмбэр дэх Ахмадын халамжийн үндэсний төвд халамжлуулж байгаа Ц.Алтанхуягтай уулзаж ярилцлаа. Түүнийг онцолсны учир нь Монгол улсын Алдарт, гавьяат жүжигчин Шороотын Цэвээний хүү юм.

“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний монгол дахь дэмжигчдийн уриа дууг монголын шинэ залуу хамтлаг дуучдын төлөөллүүд хамтран дуулж үзэгч сонсогчдод хүргэжээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хамрах цар хүрээ дэлхий даяар тархан хөгжсөн байдлаараа олимпийн наадмын дараа ордог томоохон спортын баяр юм.