Үндэсний портал Gogo.mn Gogo Cafe-ярилцлагын буландаа энэ удаад Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцсан юм.
–“Хувцсаа тайчаад шид” цомог худалдаанд гарлаа. Энэ таны хэд дэх цомог вэ?
-“Хувцсаа тайчаад шид” гэдэг нэртэй 11 дэх, бие даасан цомгоо гаргалаа. Клипүүд нь хүмүүст хүрээд явж байгаа. Долоон дуутай, dance, R&B, pop чиглэлийн цомог. Энэ цомогт багтсан бүх дууны аяыг би өөрөө зохиож, Монголын алдартай яруу найрагчдын шүлгээр дуунууд маань бүтсэн. Одоогоор “”Би дурламаар байна”, “Хувцсаа тайлаад шид”, “Үүрийн гэгээнээр” гэсэн гурван дууны клип гарсан. Дууны дуугаралт, тохируулгыг Москвагийн Вива рекордстой хамтран хийсэн юм.
Төрийн соёрхолт авлаа гээд би дөнгөлүүлж, чөдөрлүүлээгүй. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа, рок попын ертөнцөд уран бүтээл хийж байгаагийн хувьд залууст зориулан аль болох шинэлэг, чөлөөт, өөр уур амьсгал бүхий бүтээлүүд хийнэ.
-Долоон дууныхаа аяыг бүгдийг нь та зохиосон уу?
-Би олон жил дууныхаа аяыг өөрөө зохиож байна. 2006 оноос хойш бие даан уран бүтээл туурвих болсноос хойш тасралтгүй шинэ бүтээлүүд хийж байна. Нийт 20 жил дуулжээ. Монгол залуус, сонсогчид, ард түмэндээ шинэ бүтээлүүд ар араас нь хүргэхийн төлөө явж байна.
-“Хувцсаа тайлаад шид” цомгийн нэр өвөрмөц болоод тэрүү зарим хүн Төрийн соёрхолт дуучин ийм бүтээл гаргах ёсгүй гэж шүүмжилсэн.
-Төрийн соёрхолт гэхээрээ л мэдрэл муутай хүн шиг байх албагүй. Эсвэл юу ч хийдэггүй, “хувцсаа тайлдаггүй” хүн байх албагүй. Би чөлөөт уран бүтээлч. Төрийн соёрхолт авлаа гээд би дөнгөлүүлж, чөдөрлүүлээгүй. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа, рок попын ертөнцөд уран бүтээл хийж байгаагийн хувьд залууст зориулан аль болох шинэлэг, чөлөөт, өөр уур амьсгал бүхий бүтээлүүд хийнэ.
Төрийн соёрхолт авлаа гээд хувцсаа тайлахгүй байж болохгүй. Тэгэхээр нэрэнд эмзэглэх хэрэггүй. Энэ дууны цаад утгыг хүмүүс ойлгохгүй байх шиг байна. Шууд утгаар нь ойлгоод байгаа ч уг нь бүх л асуудал, бухимдал, муу муухай бүхнийг ардаа орхиод, өөрийгөө чөлөөл гэсэн утгатай дуу байгаа юм. Шүүмжлэл хэлж байгаа хүмүүс эхлээд энэ цомгийг сонсоосой. Ядаж энэ цомгийн доторх зургуудыг үзээсэй гэж хэлмээр байна.
-Та төрийн ордонд цагаан эсгий дээр тоглосон. Нэг хэсэг үндэсний хувцсаараа гоён, Монгол поп урсгалыг гаргаж ирсэн. Энэ стил, имижийг чинь их сайшаасан хүмүүс “Хувцсаа тайлаад шид” клипийг үзээд жаахан цочирдсон юм болов уу?
-Би
ль алийг нь хослуулна. Анх R&B урсгалыг хөгжүүлэхийн төлөө явсаар ирсэн. Монголынхоо шоу бизнесийг дэлхийн зах зээлд гаргахын төлөө бид Монгол имижтэй байвал гадныхны анхаарлыг илүүтэй татан, өөрийн байр сууриа олно. Иймд монголын язгуур урлаг, дээл хувцсаа хослуулсан, поп чиглэлийн урсгал байх ёстой гэж үзсэн учраас Монгол поп урсгалыг гаргасан. Одоо ч үүний төлөө ажиллаж байна. Удахгүй Монгол поп урсгалаар шинэ цомог гарна. Тэглээ гээд би R&B дуулахгүй, хувцсаа тайлахгүй гэсэн үг биш. Аль алийг нь хослуулна.
Залуу хүн яагаад шагнал авч болохгүй гэж?
-Хамгийн сүүлд тантай холбоотой гарсан мэдээ нь Японы загвар зохион бүтээгч танд цамц хийн бэлэглэсэн тухай мэдээ байсан. Та хоёр бие биенээ сайн таних уу?
-Миний сэтгэл их хөдөлсөн. Бид бие биеэ унагах зүйл их хийдэг. Жишээлбэл ийм буруу зүйл хийж байна, ингэх ёсгүй гээд л ярьцгаадаг. Гэтэл гадны хүн Монгол поп урсгалыг мэдээд, “Үндэсний урлагаа орчин үетэй хослуулж, хөгжим бөгөөд үндэсний дээл хувцсаа ашиглан бүтээл хийж байгаад чинь баяр хүргэж байна. Би кимоногийн материалаар орчин үеийн хувцас хийж, соёл заншлаа сурталчлахын төлөө ажилладаг. Бидний зорилго нэг тул танд амжилт хүсээд, энэ бэлгийг илгээлээ” гэсэн байсан.
Бид өөрсдийгөө муулахаас илүү жаахан ч гэсэн дэмжээсэй. Миний цомгийн мөн чанарыг ойлгоосой, өнгөц буюу нэр шүүмжлэхээс илүү тэр хүмүүс цомог сонсоосой. Би тэр бэлгийг аваад их баярласан. Мөн би тэр хүнийг огт танихгүй.
-Төрийн соёрхолт гэснээс энэ шагналыг авсны дараа хүмүүсийн танд хандах хандлагад өөрчлөлт орсон уу?
-Хүмүүс энэ шагналд ач холбогдол өгөөд байгааг нь би гайхаж байна. Яагаад энэ шагналыг яриад байгаа юм бэ? Уран бүтээлээ л ярья. Ярьж байгаа хүмүүс өөрсдөө энэ шагналыг аваагүй. Энэ бол миний асуудал. Миний шагнал учраас би тэр шагналыг даах уу, үгүй юу гэдэг нь миний л асуудал. Болдын уран бүтээлийг л хараачээ. Тэр хүмүүсийг баясгах талаас нь хөндөөчээ гэж хэлмээр байна.
Залуу х
н яагаад шагнал авч болохгүй гэж? Цэдэнбалын дүрээрээ жүжигчин Төмөрбаатар гуай Төрийн соёрхолт авахад бас л янз бүрээр хэлж байсан юм билээ.
Тэр хүн шагналаа буцаах хүртэл нь мохоон, сэтгэл санаагаар унагасан түүх бий. Битгий тэгээсэй. Одоо тэр хүн ямар явж байна? Алдартай жүжигчин болсон. Бүгд тэр хүний шагналыг хүлээн зөвшөөрсөн. Цаг хугацаа бүхнийг харуулна. Тэгэхээр би энэ шагналыг даах уу, Монгол поп хөгжих үү үгүй юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Тэвчээртэй байгаачээ. Бие биеэ хүндэлж сураачээ. Монголчууд бие биеэ хайрламаар байна.
-Ингэхэд та хэр эртэч хүн бэ. Таны өглөө яаж эхэлдэг вэ?
-Ажлаасаа шалтгаална. Ажилгүй үед үр дүнгүй эрт босохыг боддоггүй. Ажилтай үедээ эрт босдог. Болж өгвөл амрахыг бодно. Хүнд нойр их чухал. Нойрноос хүн ажиллах эрч хүчээ олж авдаг. Ажилгүй үедээ маш сайн унтах дуртай.
-Ер нь нойр сайтай юу?
-Тиймээ.
-Уран бүтээлчид шинэ уран бүтээлээ өлгийдөхийн өмнө маш их ачаалатай ажиллаад, хэсэг завсарлан, амрангаа шинэ санаа сэдэлд дарагдаад л ахиад ажиллаж эхэлдэг юм шиг санагддаг. Энэ хэмнэл нь өдрийн найман цаг ажилладаг хүмүүсээс огт өөр. Таны хувьд ажлын төлөвлөгөөгөө яаж гаргадаг вэ?
-Байнга л төлөвлөнө. Ялгаатай нь өдөр найман цаг ажилладаг хүмүүс бусдаас цалин авна. Харин бид орлогоо өөрсдөө бүрдүүлдэг. Тэгэхээр яаж ажлаа зохицуулахаас их зүйл хамаарна.
Тэд бие биеэ доромжлоод л байсан бол К-поп хэзээ ч гарахгүй. Бид эвтэй байх нь чухал.
-Дууныхаа аяыг та өөрөө зохиодог. Тэгвэл шүлгээ голох тохиолдол байх уу, та шинэ дуундаа ер нь ямар шалгуур тавьдаг вэ?
-Би шүлгийнхээ санааг дандаа өөрөө гаргадаг. Шүлэг бичдэг залуустаа нэг мөрөндөө тэдэн үгтэй байнга гэх мэтээр аяндаа зохицуулсан захиалга өгдөг. Бэлэн шүлэг авч, дуу хийх нь их ховор. Авах авахгүй шүлэг байна. Гэхдээ шинэ сэдэв үүсгэж ажиллах дуртай. Олон жил ийм аргаар ажилласан.
-Та хэр бизнесмэн бэ? Бизнесийн төслүүд байгаа юу?
Энэ бол миний нууц. Одоогоор зарлахад арай эрт байна.
-В продакшны сүүлийн үеийн ажлуудаас танилцуулаач.
-Саяхан манай продакшн албан ёсны нээлтээ хийн, 2014 оны уран бүтээлийн нээлтээ ч хийсэн. Камертон-2 шоунаас мэндэлсэн “Бид 4” хамтлагийн анхны цомог гарлаа. Миний 11 дэх “Хувцсаа тайчаад шид” цомог, манай продакшнтай 2 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа “Гурван охин” хамтлагийн “Хурдлах тусам” цомог албан ёсоор нээлтээ хийсэн.
Зууны манлай дуучин, поп дива, гавьяат жүжигчин Б.Сарантуяа болон дуучин Б.Амархүү нарын цомог дээр ажиллаж байна. Продакшны ажил ар араасаа явж байгаа.
-Ингэхэд "Камертон-2" шоу цааш үргэлжлэх үү?
-Шоу бол үргэжлэхгүй. Бид тэндээс сайн дуулдаг дөрвөн залуу гаргаж ирэх бодлоготой байсан. Ирээдүйтэй, уран бүтээлээ бодитоор хийдэг, CD-гээ гаргаад явах залууст рок поын ертөнцөд орох бүх боломжийг нээсэн. Саяхан тэд CD-гээ гаргалаа. “Хайртай”, “Оройтоогүй” гэдэг дууных нь клип гарсан. Хитэд маш сайн явж байна. Цомгийн борлуулалт өндөр гээд маш амжилттай яваа.
-Та клипүүдээ ганц л студид хийлгэдэг үү?
-Дандаа өөр өөр газар хийлгэдэг байсан. Харин сүүлийн үед бид өөрсдөө хийж байна. Манай продакшны дэргэд “Таван хошуу” гэдэг видео студи бий. Тэндээ хийж байна.
-Ер нь таны ард ямар баг ажилладаг юм бэ?
-10-аад хүн бий. Манай продакшнд видео студи байна, менежментийн баг болон стилист ажилладаг. Мөн хөгжмийн инженерүүд гээд продакшнд байх ёстой бүх л хүмүүс бий.
-Та өөрийн стилисттэй юу?
-Байхгүй. Уг нь шаардлага бий л байх. Одоогоор бүх юмаа өөрөө хийж байна. Маш сайн хамт олон бүрдсэн болохоор бүгд нийлээд ажиллаж байна.
-Манай видео студиудын ур чадвар, техникийн боломж гадныхтай харьцуулахад ямар түвшинд байгаа бол?
-Дөхөж л байна. Гадны томоохон студийн стандартад хүрэх арай болоогүй байна. Техник, хөрөнгө мөнгөний асуудал байна. Гадна бол олон арван мянган доллараар клип бүтээж байна. Маш өндөр үнэтэй камерууд хэрэглэдэг. Бид бүхэн түүнд ойртуулахын төлөө л явж байна.
-Танай продакшны бодлого, ялгаа нь юу юм бэ?
-Залуу үеэ дэмжих бодлоготой. Монголын рок попын судсыг таслалгүй үргэлжлүүлэн, чанартай хамтлаг, дуучдыг бэлтгэхийг зорьж байна. Нөгөө талаар Монголын рок попыг гадны зах зээлд гаргахыг төлөвлөж байна. Үүний тулд бидэнд дэлхийн жишигт нийцэхүйц чанартай бичлэг, дуу, тохируулга, CD, имиж хэрэгтэй болно.
-К-поп гэхээр дуулаагүй, мэдэхгүй хүн байхгүй болжээ. К-попын дэлхийд түгсэн амжилтын нууц юу байсан юм бол?
-Бие биенээ дэмждэгт л байна. Тэд бие биеэ доромжлоод л байсан бол К-поп хэзээ ч гарахгүй. Бид эвтэй байх нь чухал. Манайхан шиг нэгнээ дандаа доош нь чангаан эсвэл элдвээр хэлж, унагах гэж янз бүрийн юм боддог. Ийм нийгэмд юм хийж, дээшээ гарах их хэцүү. К-попын хувьд хэг нь хийж, бусад нь дэмжсэн байгаа. Сүүлдээ улс, төр нь дэмжсэн. Ингэж бодлогоор дэмжсэнээрээ дэлхий дахинд К поп ноёрхож байна. Мөн Солонгост Hyundai, Samsung, LG зэрэг дэлхийн хэмжээний брэндүүд бий. Эднийг сурталчлахын тулд урлагийнхан хэрэггэй байдаг. Ингэж бүх юм нь хосолж явдаг.
Харин манайд томоохон брэнд хараахан алга. Залуучууд юм хийхгүй байна. Ядаж гутлаа оёхгүй байна. Уул уурхай ярьж, улс төржихөөс илүү бид өмсөх хувцсаа өөрсдөө оёдог болмоор байна. Тэр цагт бид арай өөр юм ярих байх.
-Соёл спорт аялал жуулчлалын яам байгуулагдчихлаа. Ямартаа ч соёлын бодлого хариуцах яамтай болсон. Та нартай хэр ойр байдаг вэ?
-Ер нь хол байдаг. Гол бодлого нь үлэг гүрвэл, музей гэж би хардаг.
-Цаг үеийн гэмээр нэг зүйл тодруулахад саяхан Тэмүүжин сайдын хувийн амьдралаар баахан шуугилаа. Та залуу хүний хувьд, иргэний хувьд яаж хандсан бэ?
-Би залуучууддаа урдах ажлаа хийгээчээ л гэж хэлмээр байна. Өөрсдийнхөө амьдралаа бодоод, хов жив бага хөөцөлдөж, тэр хүний асуудлыг тэр хүнд нь орхиод, ажлаа хийгээд, гэр бүлээ тэжээгээд, үр хүүхдээ сайхан байлгахын төлөө яваасай. Цаг хугацаа алт учраас янз бүрийн хов живэнд бодол санаагаа зориулаад яахав.
Залуучууд бидэнд бол шаардлагагүй. Бид ийм зүйл ойлгох ч үгүй. Бидний ирээдүй залуусаас хамаарна. Мэргэжил, боловсролдоо анхаарах цаг болсон. Тэгэхээр чадахгүй юмаараа битгий хөөцөлд, бага улс төржөөсэй гэж залуучууддаа хэлмээр байна. Би ч ийм юманд оролцоод байдаггүй.
-Эдийн засгийн хүндрэл уралгийнханд мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэнэ. Бидний ажил маркетингтай их холбоотой. Хямралын нөлөө урлагийнхан аль нэг газрын нүүр царай болох нь багасах гэх мэтээр илэрдэг. Манай зах зээл бага учраас урлагийн рекламанд тоглоод тийм их мөнгө олоод байдаггүй. Дуучид бол CD, клипний зардлаа л олдог. Ингэж дараа дараагийн ажлаас санхүүжүүлээд явдаг.
-Та 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээс чинь дуулах дуртай, урлагт сонирхолтой хүүхэд байна уу?
-Одоогоор сайн мэдэгдэхгүй байна. Том болоод өөрсдөө мэргэжлээ сонгох байх. Гэхдээ би урлагтай ойр байлгахыг дандаа бодож явдаг.
Би өнгөрсөн оны Хан-Уул дүргийн шилдэг татвар төлөгч болсон. Манай дуучид татвараа төлдөг. Одоо ер нь сүүлийн үед мэдээлэлгүй байж мэдээ бичдэг болсон байна. Би шилдэг татвар төлөгч болсноо төдийлөн зарлаагүй.
-Та морин хуурын цуглуулгатай гэсэн. Хэр арвижуулж байна?
-Манай өвөө Монголын зууны манлай хуурч, Ардын жүжигчин, төрийн шагналт Жамъян гэж хүн бий. Өвөөгийнхөө тоглодог энэ хөгжмийг үргэлж дээш нь өргөхийн тулд чадлынхаа хэрээр ажлууд хийдэг. Монгол хүн бүр гэртээ морин хууртай байх хэрэгтэй. Би морин хуур цуглуулах хоббитой. Эртний хийцийг хадгалсан загвартай морин хуурыг захиалгаар урлаачдээр хийлгүүлдэг. Одоо 10-аад хууртай болжээ.
-Эртний хийцийг яаж мэдэх вэ?
-Ширэн цартай хуур, их гэрт тоглодог хуур, бага гэрт буюу таван ханатай гэрт тоглодог хуур, модон цартай хуур гэх мэтээр хуурыг ангилдаг. Дээр үед бол дандаа ширэн цартай хуураар тоглодог байсан. Яагаад гэвэл гэр дотор тоглодог байсан. Харин сүүлд тайзан дээр тоглох болсноор хуурыг модон цартай хийх болсон юм билээ. Энэ нь дууг нь илүү хол хүргэх зорилгоос улбаатай. Ийм түүхтэй.
-Гадаад улс орнуудад жилийн эцэс болохоор дуучдыг ашиг орлогоор нь жагсаах нь элбэг. Харин манайд тийм зүйл огт байдаггүй.
-Би өнгөрсөн оны Хан-Уул дүргийн шилдэг татвар төлөгч болсон. Манай дуучид татвараа төлдөг. Одоо ер нь сүүлийн үед мэдээлэлгүй байж мэдээ бичдэг болсон байна. Би шилдэг татвар төлөгч болсноо төдийлөн зарлаагүй. Учир нь энэ зарлах шоу биш. Хувь хүн бүр татвараа төлөх ёстой. Татвар төлөх нь өглөө босоод шүдээ угаахтай л адилхан, бидний хийх ёстой ажил.
-Камертон хамтлаг хамтын уран бүтээл хийхээ болиод 8 жил өнгөрчээ. Гэхдээ одоо ч номер нэг байсаар байгаа нь таны бодлоор юутай холбоотой вэ?
-Камертон хамтлаг нийт 10 цомог гаргасан. Бид их удаан хамт ажилласан байна. Ирэх онд Камертон хамтлаг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохионо. Энэ ойг угтан 10 дуутай цоо шинэ цомог гаргана. Мөн сонсогчиддоо зориулан хуучны цомгуудаа ахин хэвлэхээр төлөвлөж байна. Бид 20 жилийн ойдоо нэлээн ач холбогдол өгч, сайхан угтана.
-Таныг 4-ийн тоог шүтдэг, бүх машиных нь дугаар 4-тэй гэдэг. Яагаад тэр юм бол?
-Хүн бүрт шүтдэг тоо бий. Би хувьдаа 4–ийн тоонд их дуртай.
-Камертоны дөрвөл гэдэг утгаар нь уу?
-Энэ бол миний нууц. Надад их ивээлтэй тоо.
-Сүүлийн үед бид бөө эсвэл лам гэж их явах боллоо. Бусдад ажил албаа даатгадаг болжээ. Та шүтлэгтэй юу?
-Би сүсэг бишрэлтэй. Бүх л шашныг хүндэлдэг. Хүн өөрөө бусдад муу юм хийлгүй, үргэлж сайн сайхныг бодож, бусаддаа тусалж, эерэг энергитэй байх ёстой. Энэ бол манай шарын шашны философи. Буддагийн сургааль ёсоор бол нүгэл үйлдэж болохгүй. Сэтгэлээ ариун байлгах ёстой гэдгийг би дагаж мөрддөг. Маш их шүтлэгтэй бол биш. Гэхдээ сүжигтэй.
Монгол юунаас нь дутах юм бэ. Үндэсний хэв маягаа шингээсэн хувцаслалт, дуугаралт гээд бүх юмаа бат болгоод дараа нь улсын бодлогоор гадаад зах зээлд гарах ёстой.
-Таны Монгол поп төсөл ямар шатандаа яваа вэ? Эхлээд дотооддоо тэсрэлт үүсгэн, хүлээн зөвшөөрөгдсөний дараа гадаад зах зээлд амжилт олох нь илүү хялбар байх болов уу?
-Сонин хэвлэлээр Монгол поп гэж юу юм бэ гээд л бичдэг. Энэ төсөл бага багаар явах ёстой. Цаашид улам илүү хөгжих ёстой юм. Гэтэл шууд утгаар нь ойлгоод байна. Рок попынхон энэ төслийг дэмжээд, илүү олон уран бүтээл туурвих шардлагатай. Загвар болон хувцаслалт нь хөгжөөд, яг л К-поп ямар имижтэй явж байгаа шиг урагшлах ёстой.
Монгол юунаас нь дутах юм бэ. Үндэсний хэв маягаа шингээсэн хувцаслалт, дуугаралт гээд бүх юмаа бат болгоод дараа нь улсын бодлогоор гадаад зах зээлд гарах ёстой. Өнөөдөр хийгээд маргааш гарчихгүй. Урт хугацаа шаардана. К-поп H.O.T гэдэг Солонгосын хөвгүүдийн хамтлагаас эхлээд явсаар байгаад өдий хүрч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдлөө.
-Та төслөө цаасан дээр булгаад, бизнесийнхэн, бодлого боловсрлагчдад хандав уу?
-Маш олон хүнд хандсан. Энэ их том төсөл. Төслийн ажил одоо ч үргэлжилж байгаа. Ойрын 5-6 жилд үргэлжилнэ. Ганц В продакшн ч биш бусад хамтлаг, дуучдын оролцоо байна. Иймд дараа дараагийн продакшны төсөл ч яригдаж байна. Эцсийн үр дүнг нь хүлээцтэй харах хэрэгтэй.
К-поп дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр Франц хүн ч Солонгос дууг даган дуулж байна. Зөвхөн 18-19 настнууд биш бүх насныхан энэ урсгалыг сонсож байна. Үүгээр зогсохгүй бүгд дууриан бүжиглэж, дуулж байна. Ингэснээр тухайн улсын сурталчилгаа ч явж байна. Монгол попын имиж байх вэ гэдэг дээр манай загвар зохион бүтээгчид хамтарч ажиллах ёстой. Удахгүй “Монгол поп 3” цомог гарна.
Бүгд л сайхан дуу хийх зорилготой шүү дээ. Надад биш ард түмэнд зориулж дуугаа гаргадаг шүү дээ. Олон нийт яаж хүлээж авах нь л чухал.
Энэ хүрээнд рок попын дуучидтай хамтарсан, томоохон төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бусад дуучид бүгд дэмжиж байна. Юуны өмнө бид Азийн зах зээл рүү чиглэнэ. Залуус нь сонсоод Монгол дуунд уярах хэмжээнд уран бүтээлээ хийх ёстой. Gangnam style, Big ban-ийг хэлийг нь ойлгохгүй мөртлөө бусад улсад сонсоод л байна.
Миний амбийц бол дан дээл өмсөх биш, орчин үеийн Монгол үндэсний хэв маяг шингэсэн, гэхдээ үндэсний хөгжмөөсөө шигтгэсэн, сүүлийн үеийн дуугаралт, хэмнэлттэй байна. Бид эхний алхмуудаа хийсэн. “Монгол поп 1, 2” цомгууд, “Үүлэн домог” гэж дуу байна. Ерөөл магтаалын шинжтэй мөртлөө голоор нь Баяраатай хамтарсан хип хоп орсон, тэгсэн атлаа Монгол поп чиглэлийн бүтээл. Энэ дотор дандаа хэнгэрэг гэх мэт үндэсний хөгжим ашигласан ч орчин үеийн хэмнэлтэй дуу. Яавал шинэлэг, гоё, хүнд хүрэх вэ л гэж ажиллах ёстой.
-Сүүлийн үеийн хамтлаг дуучдаас мэргэжлийн хүний нүдээр харахад таны нүдэнд өртсөн нь аль вэ?
-Бүх л хамтлаг, дуучдыг үнэлдэг. Бүгд л сайн дуу, сайхан бүтээл туурвихын төлөө явж байгаа. Бүгдийг нь хүндэлдэг.
-Ийм бөөрөнхий байж болж байгаа юм уу?
-Бүгдээрээ л сайн. Хэн хэнээ гэхэв дээ. Бид хоорондоо эвтэй байх хэрэгтэй. Уран бүтээлийн чанар янз бүр. Гэхдээ бүгд л сайхан дуу хийх зорилготой шүү дээ. Надад биш ард түмэнд зориулж дуугаа гаргадаг шүү дээ. Олон нийт яаж хүлээж авах нь л чухал. Бид бүгд л рок попын тогоонд мөр зэрэгцэн явж байна.
-Богино хугацаанд нэр алдарт хүрэх, сайхан амьдрах нэг хаалга нь урлаг гэж харах залуус хэт олон болжээ. Та ийм бодолтой залууст юу хэлэх вэ?
-Дуутай хамт байя гэх нь зөв. Гэхдээ яаж явах вэ гэдэг нь чухал. Урлагт бүх насаа зориулан, авьяастай байж, имижээ зөв таниулан, бүх л юм бүрдэж байж дуучин болно. Өнгөц харж болохгүй. Би амжилт олох уу үгүй юу гэдгээ сайн бодох асуудал. Урлагт хөл тавихад сайн дуу, сайн продюсер байх ёстой.
-Манай монголчууд хөгжмийн мэдлэг, мэдрэмж хэр өндөртэй хүмүүс вэ?
-Манайхан их мундаг. Хөгжим дууг хүлээж авах, ойлгох тал дээр агуу ард түмэн. Бидний язгуур хөгжмийн соёл агуу учраас ямар ч дууг хүлээж авах чадвартай. Тийм болохоор дуунд дуртай, дуулах дуртай шүү дээ.
-Танд баярлалаа.