Сонгодог, рок, модал, поп жааз хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг “Пауз” хамтлаг энэ сарын 25-нд Тусгаар тогтнолын ордонд “Өвгөд ба мэргэд” тоглолтоо хийнэ. Ая зохиогч, төгөлдөр хуурч Ж.Энхбаяр, дуучин Э.Хишигдаваа, гитарчин Н.Мөнхбаяр, Э.Билгүүн, бөмбөрчин А.Батцоож нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг байгуулагдаад 14 жил болжээ. Тэд удирдаач Нямдаш, нарийн бүрээчин Мөнхбат нартай хамтрах аж. Дуучин Э.Хишигдаваагаас тоглолтын талаар тодрууллаа.
Ангилал: Дуу хөгжим
Монголын урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, үнэлэгдсэн дуучин бол Камертон хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт Д.Болд. Монголын үндэсний хөгжмийг поп төрөлтэй холбон “Монгол поп” хэмээх цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгосон. Хөгжмийн ертөнцөд үргэлж шинэлэг бүхнийг туршиж байдаг дуучин маань өөрийн 11 дэх цомог “Хувцасаа тайчаад шид” дууныхаа клипийг гаргажээ.
“Азийн хатан хаан”, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийг дугаарын зочноор урилаа. Тэрээр “Дэлхийд нэртэй Монгол” төрийн бус байгууллага байгуулж, тэргүүнээр нь ажиллаж…
Манай улсын ууган кино театр болох “Тэнгис” кино театрын 29 жилийн ойтой холбогдуулан тус театрын маркетингийн ахлах менежер Д.Цэнгэлтэй ярилцлаа.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат “One music” продакшнаа байгуулан залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллахаар болсон. Тус продакшинд S4 хамтлаг, дуучин Б.Жавхлантөгс, ятгын “Глисандо” хамтлагууд гэрээгээр ажилладаг юм. Тэгвэл продакшны хамтлаг S4 хамтлагийхан шинэ уран бүтээлээ гаргажээ. Pentatonix “Daft Punk” дууг beat box Бачкатай хамтран дуулсан байна.
Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ
www.URLAG.mn
Гүнж Төв, Хөөрхөн Зүрхнүүдийн Аян хамтран зохион байгуулсан “Охид хүчирхийллийн бай биш” 3 сарын аяны хүрээнд “Бид Хүүхэлдэй Биш” дууг бүтээлээ. Дуучин Маралжингоо, Code26 хамтлаг болон реппэр Gennie нар хамтран бүтээжээ. Мөн клипийг “Сүлд альфа” студи болон “Энхрий жаалууд” цэцэрлэгийн бяцхан охид, 51, 73, 4-р сургуулийн охид оролцжээ.
Нийтийн дууны стиллэг дуучин гэгддэг Чинболор “Итгэж амилсан хайр” дуугаа клипжүүлэн үзэгч олондоо хүргэжээ. Шинэ шинэлэг өнгө төрхтэй Дорнын бүсгүйг магтан дуулсан уг дууны клипийг кросс интертаймэнт хийсэн байна. Зохиолын дуучдын холбоог тэргүүлэх болсон дуучин Г.Чинболор маань ийнхүү амьдрал уран бүтээл болон өөрийн өвөрмөц өнгө төрхөөрөө ялгарч байгаад ам сайтай хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдах билээ. Тус наадам нь 12 номинацид нийтийн дууны урлагийнхны шилдгийн шилдгүүдийг тодруулах юм. Ингээд наадмыг чинь сэтгэлээсээ талархан дэмжиж буй эрхэм хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна.
