Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна
Музей

XIX-XX зууны үеийн бурхдын бүтээлүүд хадгалагдаж байна

Урлаг Урлаг11/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Завхан аймгийн Угсаатны зүйн танхимд XIX-XX зууны үед хамаарах шармал, мөнгөн, модон зэрэг хийц бүхий бурхдын 30 орчим бүтээл хадгалагдаж байна.

Тэдгээрийн дотор долоон мэлмийт “Цагаан дара эх” бурхны алтан шармал бүтээл онцгой байр суурь эзэлдэг. Уг бүтээлд алтан өнгөт лагшинтай, долоон мэлмийт Цагаан дара эхийг очир завилгаагаар саран мандал дээр залран суусан байдлаар дүрсэлжээ.

Баруун мутраараа дээдийн өглөгийн мутарлага үйлдэж, зүүн мутраараа бадам цэцгийн ишнээс чимхэн, цэцэг навчаар хүрээлсэн номын гэрлийн өмнө амарлингуй дүрээр залран буйгаар урласан байна. Тэрбээр ногоон өнгөт эрдэнийн титэм, зүүлт, торгон өмсгөлөөр гоёжээ.

Цагаан дара эх нь Жанрайсэг бурхны хувилгаан, Жажүд ёсны ядам бурхан хэмээн шүтэгддэг. Бүтээлд баруун гарыг өвдгөн дээр тавин эрхий болон ядам хурууг нийлүүлж, зүүн гарын эрхий, ядам хурууг мөн нийлүүлэн залбирсан мутарлагаар дүрсэлсэн нь бурхны айлдвар, аврал, энэрлийг бэлгэддэг.

XX зууны үеийн энэхүү алтан шармал бүтээлийг урласан дархны нэр тодорхойгүй бөгөөд музейн сан хөмрөгт үзмэр цуглуулгын журмаар бүртгэгдэн хадгалагдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.