Ангилал: Дуу хөгжим

Өнгөрөгч 8-р сард нээлтээ хийсэн “Голланд сарнай” уран сайхны киноны бас нэгэн дууг хүргэж байна. Herub Entertainment-ынхан Солонго гэх бүсгүйчүүдээр киноныхаа дуунуудыг дуулуулсан нь сонирхолтой. Учир нь “Голланд сарнай” киноны  Надад үлдсэнгүй дууг хуучин Emotion хамтлагийн гишүүн дуучин Т.Солонгоор дуулуулсан бол “Хүслээ шивнэе” дуугаа Universe Best Song тэмцээний шилдэг оролцогч Б.Солонгоор дуулуулжээ.

Б.Солонгын Хүслээ шивнэе дууны аяыг Т.Пүрэвсүх, Үгийг Д.Цэцэнбилэг бичсэн байна. Тэд өмнөх дуун дээр мөн хамтран ажилласан.

Herub Entertainment-ын бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны найруулагчаар С.Баттулга, продюсераар Ц.Алтанцэцэг нар ажиллажээ.

Илтгэх урлагийн онол
Олон нийтийн өмнө илтгэлээ хэрхэн амжилттай тавих, анхаарах гол зүйлЮуны тухай ярих нь сэдвээс хамаарна. Сэдвээ сонгосны дараа доорх асуултаар өөрийгөө шалга.

Солонгосын “CORE CONTENTS MEDIA” компанид харьяалагддаг алдарт “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо үзэгч фэнүүдтэйгээ уулзаж, тоглолт хийхээр болсон. Хамтлагууд манай улсад ирлээ. Тэд энэ сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх юм.Харин өчигдөр орой “T-ARA” хамтлагийнхан Монголд ирэхэд хэрхэн угтаж авсныг энэхүү бичлэг дээрээс хүлээн авч үзээрэй.

Солонгосын “Speed” хамтлаг Монголд ирээд байгаа бөгөөд тоглолтоос өмнө хоёр өдрийн хугацаатай айлчлал хийж байгаа нь шүтэн бишрэгчиддээ цаг гаргах төлөвлөгөөтэй байжээ. Хамтлагийн залуус өчигдөр нэгэн сургууль дээр очиж шуугиан тариад амжсан байна.

ҮДБЭЧ-ын чадварлаг гоцлол бүжигчдийн нэг М.Бямбааг “Залуус” буландаа урилаа.

Тэрбээр тус чуулгын тайзнаа толилуулсан “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл” тэргүүтэй олон бүжгэн жүжигт тоглосноос гадна саяхан нээлтээ хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм.