Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Дэвид Бекхэм: Хүүхдүүд алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй
Оддын амьдрал

Дэвид Бекхэм: Хүүхдүүд алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй

Урлаг Урлаг21/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэвид Бекхэм хүү Бруклин Бекхэм эцэг эхээ шүүмжилсэн мэдэгдлийн дараа нэгэн ярилцлагынхаа үеэр хариу барьжээ.

Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны мягмар гарагт CNBC-ийн “Squawk Box” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сошиал медиа болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярьж, өмнөх өдөр нь Бруклин мэдэгдэл хийсэн талаарх сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр мэдээж хүүхдүүд болсон хойно алдаа гаргадаг гэдгийг дурдаад “Би сошиал медиа, түүний нөлөөний талаар үргэлж ярьж ирсэн. Сайн тал ч бий, муу тал ч бий. Муу талын тухайд, өнөөгийн хүүхдүүд ямар контентууд хүлээн авч байгааг бид ярьдаг. Энэ нь мэдээж аюултай байх эрсдэлтэй. Гэхдээ би хувьдаа, тэр дундаа хүүхдүүдийнхээ хувьд, сошиалыг зөв зорилгоор ашиглах ёстой гэж боддог. Би өөрийн платформ, дагагчдаа Хүүхдийн сан UNICEF-ийн төлөө ашиглаж чадсан. Энэ нь дэлхий даяар хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг олон нийтэд таниулах хамгийн хүчтэй хэрэгсэл болсон” гэжээ.

Дараа нь тэрбээр эхнэр Виктория Бекхэмтэйгээ хамт өсгөж буй хүүхдүүдээ дурдсан байна. Тэд 26 настай Бруклин, 23 настай Ромео, 20 настай Круз, 14 настай Харпер гээд гурван хүү, нэг охинтой билээ.

“Би хүүхдүүдээ ч мөн адил хүмүүжүүлэхийг, тэдэнд аливааг ойлгуулахыг хичээсэн. Тэд алдаа гаргадаг. Гэхдээ хүүхдүүд алдаа гаргах эрхтэй. Ингэж байж л тэд суралцдаг. Би хүүхдүүддээ үүнийг л заахыг хичээдэг” гэжээ. Мөн “Заримдаа тэднийг тэр алдааг нь өөрсдөөр нь хийлгэж үзэх хэрэгтэй” хэмээжээ.

Дэвид саяхан Швейцарын Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) 56 дахь удаагийн чуулганы үеэр хүүгийнхээ талаарх асуултаас зайлсхийж байжээ.

Дээрх нь Бруклин өөрийнх нь болон эхнэр Никола Пелц Бекхэмийн харилцааг санаатайгаар сүйтгэхийг оролдсон, “тоо томшгүй олон худал мэдээлэл тараасан” хэмээн эцэг эхээ буруутгасны дараа өгч буй Дэвидийн хариу тайлбар юм.

Дэвид Бекхэм: Хүүхдүүд алдаа гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Мэттью Перригийн туслах 41 сар хорих ял сонслоо

28/05/2026
Оддын амьдрал Урлаг

Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв

28/05/2026
Оддын амьдрал Урлаг

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэттью Перригийн туслах 41 сар хорих ял сонслоо

28/05/2026

Ким Су Хён “Надад итгэж, хүлээж байсан бүх хүнд баярлалаа” гэв

28/05/2026

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026

Реппер Bad Bunny “Toy Story 5” кинонд дуу оруулна

28/05/2026

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

28/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.