Ангилал: Дуу хөгжим

БНСУ-д томоохонд тооцогдох “BIG STAR ENTERTAINMENT” продакшны “бүтээл” “BBde Girl” хэмээх охидын хамтлаг анхны дуугаа өнөөдрөөс цацаж эхэллээ. “Bbde Girl” хамтлаг зургаан гишүүнтэй бөгөөд Lyulin (Лхамжав) хэмээх монгол охин дуулж байгаа нь олны талархлыг хүлээгээд байгаа билээ.

Ийнхүү “BBde Girl” хамтлагийн анхны клипийг та бүхэндээ хүргэж байна.

Поп дива С.Наран шинэ уран бүтээл фенүүддээ өргөн барьжээ. Бусад дуучид шиг цомог, тоглолтоо жил бүр хийгээд байдаггүй поп хатагтай удтал хүлээлгэж хүний сэтгэлд хүрсэн жинтэй уран бүтээл хийдэг. Энэ дуу нь ч гэсэн түүний шинэ хит гэхэд болно. “Чамдаа” дууны аяыг С.Наран, үгийг Ц.Оюунгэрэл бичжээ. Харин дууны клипэд топ модель Э.Одгэрэл, Тусгай салаа киноны жүжигчин П.Бөттөр нар тогложээ.

“Би амьдралынхаа бүх ачааг өөрөө үүрч, шийдсээр байгаад сурчихаж. Магадгүй энэ л миний амжилтын гол нууц болов уу” хэмээн Мадонна өгүүлж байна. Тэр энэ жил 53 нас хүрсэн ч урьдын адил тайзнаа охид шиг бүжиглэж, шар хэвлэлүүдийн хуудаснаа мандсаар буй билээ. Hard Candy хэмээх фитнесс клубын нээлтийн үеэр өгсөн нэгэн ярилцлагыг нь товчлон хөрвүүлэн хүргэе.

“Ардчилал” сонинг маань нэгэн үе толгойлж, гал тогоонд нь буцалж явсан Л.Цэрэн-Очир ах Монголын Радиогийн даргаар очжээ. Сэтгүүлзүйн салбарт бүх насаараа зүтгэсэн түүнтэй ажлаа аваад удаагүй байхад нь ийнхүү ярилцлаа.

Британичуудыг төдийгүй дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж буй “X Factor” шоуны өчигдөр буюу ням гаригийн дугаарт 16 настай охин Элла Хейндерсон шүүгчдийн сэтгэлийг хамгийн ихээр догдлуулж, бүр уйлуулж чадсан гэнэ. 16 настай Элла Хейндерсоныг дуулж эхэлмэгц шүүгчдийн зарим нь өөрийн эрхгүй нулимс унагасан бөгөөд ялангуяа шүүгч Николийн сэтгэл бүр ихээр хөдөлсөн аж. Элла Хейндорсон энэ үдэш “Pussycat Dolls”-ийн “Believe” дууг дуулжээ. Охиныг дуугаа дуулж дууссаны дараа Николь “Охин минь надад үнэхээр чамд хэлэх үг алга.

ХБК-ийн оюутан, сурагчид Дарханы “Залуучууд” театрт тоглолт хийгээд ирсэн билээ. Явсан ажил хэр бүтэмжтэй байв, орон нутгийн театраар сонин сайхан юу байгаа талаар ХБК-ийн уран сайхны удирдагч С.Энхбулагаас тодруулсан юм.