Арван цэнгийн артай дурдан
Арын хормойг нь даран шүргэнэ ээ
Арван хэдтэй гэнэн гэлгэр
Цээжний махыг баран дүүрэв ээ
Ангилал: Дуу хөгжим
Тэнгэрийн хаяаны наахантай
Тэртээ уулсын цаахантай
Тэнэгэр талын мандал дээр
Тэргэл цагаан гэр минь бий
Тэр зуны өдөр гэнэт тэнгэр бүрхэж
Ширүүн бороо орж билээ
Ногоон гэрэл асахыг хүлээж би гарц дээр
Зогс билээ
Эвийхэн багадаа өлгийг минь илбээд
Ээжийн эзгүйд бүүвэй аялсан
Эрдэнийн лянхуад ижилсэн ижилсээр
Ээжийн хайр дээр өслөө дөө
Далдхан санаандаа гуниг хорогдуулж
Даамай сэтгэлдээ үгүйлж явна даа
Аавын хүү алдахгүй ч биш дээ
Амьтай орчлонд түмнээ түшье дээ
Угалз хатган шаглах даа
Уран цагаан хуруутай яа хө
Утас татаад аялахдаа
Уяхан дууны увидастай яа хө
Сүмбэр харын уулнаа
Сүүмгэр манан буунаа
Сүүдэр унасан тал нь
Сүндэръяагын нутгаа хөө
униар сэмрэн уулс гэрэлтээд
уужим бодолд шувууд ганганаад
сэтгэлийн чанадаас хавар ирэхэд
сэм сэмхэн нутгаа л санах юмаа
Заяаны сайн нөхрөө гэж чамайгаа
Замын уртад ханилан байж танилаа
Аяны дөрөөнд үй зайгүй үерхээд
Ахан дүүс шиг үнэхээр сайхан даслаа
Хорвоо та минь уужим тааллаараа
Холдооч ойрдооч ариухан байгаасай
Хоёрын зүрхийг яруухан дууны айзам холбоод
Хотол даяар цэнгэлийн хуриманд найрсаг байгаасай
