Ангилал: Дуу хөгжим

Өглөө мандсан нарны туяа
Өдрийн уртыг мэдээгүй юм болов уу
Өөрт чинь би дурлахдаа хормын төдийд ч хагацана гэж бодоогүй ээ
Яагаад заавал би чамд гэж
Яагаад заавал би гэж

Ахиад ирэхгүй 10н хавраа, дахиад очихгүй 10н намраа
Ангийн багш, хүүхэд насаа, ариухан хайраа
Сургуулийн цэвэрхэн танхимаасаа сувдан нулимстай салан одсон
Сурагч насны минь гэгээн дурсамж сэтгэл зүрхэнд үүрд үлдлээ

1. Үүрдийн биш энэ амьдралаа үлгэр шиг л жаргаахсан
Үлдсэн амьдрал богинохон шүү жаахан ч гэсэн яарахсан
Гэж бодсоор энэ хорвоогоос та минь дэндүү яараа юу
Үгүй юу хүйтэн жихүүн амьдралд эсвэл даараа юу

Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа, чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

Хэсэгхэн зуур түүнийхээ тухай бодон хэвтжийнаа
Хэн нэгэнтэй жаахан ч гэсэн хамт байхсан ганцаарджийн
Хэврэгхэн муу байшинтай зүйрлэхүйц энэ зүрхийг минь
Хэнзхэн намрын салхи бараг л ганхуулна