Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ
Археологи

Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ

Урлаг Урлаг02/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Саудын Арабын элсэн цөлөөс тэмээ, зээр болон бусад амьтныг биеийнх нь хэмжээгээр дүрсэлсэн хадны сийлбэр зургуудыг судлаачид илрүүлжээ.

Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна. Тэдгээрийг хадан дээр тодоор сийлэхийн тулд шаантаг хэлбэртэй чулууг ашигласан гэж судлаачид үзэж байгаа ажээ. Энэхүү нээлтийг хийхэд оролцсон Германы Макс Планкийн нэрэмжит геоантропологийн хүрээлэнгийн археологич Мариа Гуагнин хэлэхдээ, зөвхөн чулуугаар ийм нарийн ширийн зүйлсийг сийлнэ гэдэг жинхэнэ ур чадвар шаардах ажил мөн гэлээ.

“Тус газраас олдсон амьтдын зураг, сийлбэрийн багаж хэрэгслүүд нь судлаачдын таамаглаж байснаас даруй 2000 орчим жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг харуулж байна. Эдгээр зураг ийм хуурай нөхцөлд хэрхэн хадгалагдаж үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Саудын Арабад олон мянган жилийн турш хүмүүс хадны зургийг бүтээсээр ирсэн” гэж М.Гуагнин хэлжээ. Гэхдээ ийм бүтээлүүд нь бичиггүйгээс гадна, лабораторид шинжлэхээр илгээж болох нүүрс гэх мэт үлдэгдэл бараг байдаггүй тул цаг хугацааг нь тодорхойлоход хүндрэлтэй байдаг ажээ.

Жонс Хопкинсын их сургуулийн археологич, судалгаанд оролцоогүй Майкл Харроуэр цахим шуудангаар дамжуулан хэлэхдээ, бид хүн төрөлхтний эртний үе дэх Ойрх Дорнодын урлагийн талаар харьцангуй бага зүйлийг мэддэг гэсэн байна. Харин хадны сийлбэр зургуудыг нээх үеэрээ судлаачид чулуун сийлбэрийн доор булагдсан байсан чулуун багаж хэрэгслийг олсон нь уг хэрэгсэл болон түүнийг ашиглан урласан бүтээлийн он цагийг тогтоох боломжийг олгожээ. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд мягмар гарагт нийтэлсэн байна.

Орчин нөхцөл хуурай, ус хомс байсан тул тэрхүү цаг үед хүмүүс цөлд амьдарч байсан эсэхэд судлаачид эргэлзэж байжээ. Гэхдээ тухайн газар нутаг ногоон бэлчээр, нууртай байх үед хүмүүс нүүж ирсэн байж магадгүй гэж таамагласан байна. Хадны сийлбэрүүдийн нэгд элсэн цөлд амьдардаггүй, устаж үгүй ​​болсон зэрлэг үхрийн өвөг болох бух гөрөөсийг дүрсэлсэн байжээ. Энэ нь М.Гуагниныг зургийг сийлсэн хүмүүс өөр газар орноор аялж байхдаа тэдгээр амьтантай тааралдсан юм болов уу гэж гайхахад хүргэсэн байна. Тэд ойр орчмын газар орныг маш сайн мэддэг хүмүүс байсан байх магадлалтай гэж тэрбээр ярьжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Эрдэмтэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн хурдан үлэг гүрвэлийн мөрийг Монголоос олжээ

24/12/2025
Археологи Урлаг

Эртний грекийн 2500 жилийн настай баримал олдов

19/12/2025
Археологи Урлаг

Оюутын ордын хайгуулын талбайгаас археологийн 10 дурсгалыг малтан судалж дуусжээ

18/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025

Дуучин Сиа Зул сарын баярын Хатан хаан боллоо

30/12/2025

Холливуудын од Жорж Клуни болон түүний гэр бүлийнхэн Францын иргэд болжээ

30/12/2025

Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болов

30/12/2025

“Бээжин биенналь-2025” үзэсгэлэнд монголын таван уран бүтээлч оролцож байна

30/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.